Цэрэг дайчдын эх оронч хүмүүжлийг ЛАМ нар хариуцах уу ...
Нийтэлсэн: 2018-07-02 01:42:39

Социализмын үеийн Монгол Ардын армид Улс төрийн газар гэдэг цэргийн бүх шатанд салбар нэгжтэй хүчирхэг байгууллага байсан. Улстөрийн газар нь нам төрийн бодлогийг дамжуулан сурталчилахаасаа илүүтэйгээр цэрэг дайчдыг ёс суртахууныг дээшлүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй хүмүүжлийн том алба байсан. Улстөрийн газрынхан цэргүүдийн ёс суртахуун хүмүүжлийг хариуцаж тэднийг гадны үзэл суртлаас хамгаалах ажил явуулдаг байв. Цэргүүдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх нэг үндсэн үүргийн дагуу сургалт сурталчилгааны өргөн далайцтай ажил зохион байгуулдаг байсан. Хэдийгээр Чингисийн жанжнуудыг жишээ болон сурталчилж байгаагүй ч Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нарын амьдрал тэмцлээр дайчдыг хүмүүжүүлж ирсэн. Гэтэл өдгөө үгүй болсон энэ чухал газрын орон зайг хаанаас хэн тодруулсан нь үл мэдэгдэх гэгээнтэн лам нар эзэлжээ. Тэднийг цэрэг цагдаагийн байгууллага албан ёсны хэмжээнд хүлээн авч шашны үйл ажиллагааг нь байгууллага дээрээ зохион байгуулж байна. Шашных нь суртлаас аваад үзэхэд амьтны амийг таслахыг цээрлэх буддын шажин нь утга агуулгаараа цэргүүдэд эх оронч дайчин үзэл суртлыг олгож чадахгүй. Харин ч эсрэгээрээ хор болох магадлалтай юм. Өдгөө Оросын армид улстөрийн газруудаа сэргээн байгуулж байна. Америкийн армид ч ийм үүрэгтэй алба ажилладаг. Иймд БХЯ нь цэргүүдийн хүмүүжил үзэл суртлыг хариуцсан салбараа яаралтай байгуулахгүй бол лам нар эзлээд дуусах нь ...
NUUTS.mn

Дарга нарын бас л мөнгө идэх гэж зохион байгуулж байгаа нэгэн арга цог заль луйвар л байна даа