Нууц мэдээллийн уурхай

24 эхнэр 149 хүүхэдтэй 61 НАСТАЙ өвгөнийг гэрийн хорионд оруулжээ

Нийтэлсэн: 2018-06-28 03:54:25

Huffington Post -д мэдээлснээр 61 настай канад өвгөн Уинстон Блэкмор нь олон эхнэр авахыг зөвшөөрдөг мормон шажинтны Ийсүс Христийн сүүлийн 10 ариун өдрийн сүмийн номлогч ажээ. Тэрээр 1975 онд өөрөөсөө олон насаар дүү Жэйн гэдэг бүсгүйтэй гэрлэж улмаар ахин эхнэр авсаар дагагчиддаа өөрийн биеэр үлгэрлэж эхэлсэн байна. Тэрээр хоёр жил тутамд гэрлэсээр өдгөө 24 эхнэртэй болжээ. Эдгээрээс 10 нь 17 настай байхдаа номлогчийн эхнэр болсон бол гурвыг  нь 16-тай байхад нь гэрлэжээ. Бүр нэг эхнэрээ 15 настай байхад нь авч гэрлэсэн хэмээн цагдаа баталдаг.

                                                    Номлогчийн 24 эхнэрийн залуухан 10 эхнэр нь

Ингэж олонтоо гэрлэхдээ мормон шажинты ёсыг дагаж байна хэмээн өөрийгөө өмгөөлдөг байсан. 2000 он хүртэл олон эхнэр авахыг Канадын хуулиар хориогүй байсан тул бүр ч таатай байжээ. Харин 2011 онд тус улсын Дээд шүүх олон эхнэр авахыг хуулиар хориглох шийдвэр гаргаснаар мормон номлогчийг хариуцлагад татах боломж гарч ирсэн. Цагдаагийн мэдэгдсэнээр Уинстон Блэкмор нь 2018 оны байдлаар 24 эхнэр 149 хүүхэдтэй болжээ.  Хуулийнхан энэ давралтыг нь зогсоохоор шийдэнр энэ сарын эхээр номлогчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхийн үүдэнд мормон шажинтууд цугларч өөрийн номлогчоо хамгаалсан байна.

Прокурор номлогчид доод тал нь зургаан сарын хорих ял оноохыг шаардсан бол өмгөөлөгч нь олон эхнэртэй л болохоос бусдаар хууль зөрчдөггүй, ажилсаг хөдөлмөрч хүн хэмээн хамгаалжээ. Шүүгч хатагтай Шери Энн ч олон эхнэр хүүхдээ дутагдаж гачигдах зүйлгүй  амьдруулж ирсэн номлогчийн хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.

                                                                          Номлогчийн 149 хүүхэд

Харин номлогч өвгөн хуулийн ямар ч шийтгэл хүлээсэн ч мормон шажинаасаа татгалзахгүй гээд гэмшиж харамсах ямар ч буруу зүйл хийгээгүй гэжээ. Мөн цаашид ч Ертөнцийн эзний адислалаар ахин эхнэр авна хэмээн мэдэгдэж хуулийхнийг гайхшруулсан байна. 

Канадын одоогийн хуулиар полигами буюу олон эхнэр/нөхөртэй хүнийг тав хүртэл жилээр хорих ялтай гэнэ. Гэсэн ч шүүгч 24 эхнэртэй номлогчийг зургаан сар гэрийн хорионд оруулах шийдвэр гаргаж 150 цагийн албадан хөдөлмөр хийлгэх нэмэлт шийтгэл оноожээ. Мөн жилийн дотор ахин эхнэр авбал эрүүгийн хариуцлагад татна гэдгийг анхааруулж тэнсэн харгалзжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших