Голд живсэн охины цогцсыг Яармагийн гүүрний доороос олжээ
Нийтэлсэн: 2018-06-28 02:20:38
.jpg)
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живсэн талаар мэдээлэл зургаадугаар сарын 26-ны 15:33 цагт ХУД-ийн цагдаагийн хэлтэст иржээ. Нийслэлийн Онцгой Байдлын газрын хэвлэлийн албанаас тодруулахад "Өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны 15:05 цагт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах 105 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн гарч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаа оройн 21:42 цаг хүртэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдах хүртэл үргэлжилсэн боловч олоогүй. Өнөө өглөө 06:20 цагт эрэн хайх ажиллагаа эхэлж, 09:32 цагт шинээр баригдаж байгаа Яармагийн гүүрний доороос цогцсыг олсон" гэв. Харин Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр талийгаач нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живсэн байна. Усанд осолдсон охин Э 10 настай байжээ.
NUUTS.mn
