Нууц мэдээллийн уурхай

Засгийн газар унах нүхээ өөрөө малтлаа

Нийтэлсэн: 2018-06-28 00:48:45

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрсдөө малтав. Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжжээ. Засгийн газраас гаргасан аливаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй байх хуулийн төсөл боловсруулсан байтал Байнгын хороо дэмжив.

“Хэрэв энэ хууль батлагдвал хувь хүн, хуулийн этгээдийн (иргэн, аж ахуйн нэгж) эрх ашигт төрийн байгууллагууд өөрийн дур зоргоор халддаг болно. Жоомоо алах гээд гэрээ шатаах нь байна шүү” гэж хуульчид гадаа нь хашгирсаар байтал манай Засгийн газар “гэрээ шатаахаар” шийдэв. Гал тавих болсон ганц шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авах явдал гэдгийг сайд Ц.Нямдорж УИХ дээр ичиж нэрэлхэлгүй ярьсны дараа МАН-ын гишүүд жинхнээсээ сохров. (49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол захиргааны хэргийн шүүх дээр гурван удаа унаад байгаа) Мөнгө цагаан, нүд улаан гэдэг болж байна.

Энэ үйл явцын эхлэлийг тавьсан хүн нь Ц.Нямдоржийн утсан хүүхэлдэй болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Гишүүдийнхээ дунд “хуулийн төслийн ченж” нэр авсан (“Веритас партнерс” хуулийн фирм түүнийг гишүүн болохоосоо өмнө гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж өссөн, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон тухай мэдэгдэл хийсэн)
 

Үргэлжлэлийг ЭНД дар ...

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших