Нууц мэдээллийн уурхай

Тогоочийн чадварыг нь шоолсон зочдоо хулганы хортой хоолоор дайлж 80 хүнийг хордуулж 5 нь амиа алджээ

Нийтэлсэн: 2018-06-27 02:51:20

Энэтхэгт олон жил доромжлуулж дарамтанд амьдарсан бэр хадмын талаасаа өшөөгөө авахын тулд ирсэн 120 зочдоо хулганы хортой хоолоор дайлсанаас 80 нь хордож тэдгээрээс тав нь амиа алдсан хэрэг гарчээ. Хордож амиа алдагдагсад нь 7-13 насны хүүхдүүд гэнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр Прадне Сурвас гэдэг эмэгтэйнх шинэ байшин барьж нөхөр нь шинэ байрны найр хийж тосгоныхныгоо урьжээ. Нийтдээ 120 гаруй хүн ирсэн гэнэ. Прадне Сурвас зочдын хоол ундыг бэлдэж тогооо барин өглөөний 11 цагаас орой хүртэл тасралтгүй ажиллажээ. Найр эхэлж хоол түгээх үед хадмын талых нь урьдын адил бэлтгэсэн хоол ундыг нь голж өөчилж шоолжээ. Зочид ч тэднийг дагасан инээлдсэнд эмэгтэйн олон жил хуримтлагдсан гомдол нь өш хонзон уур хилэн болон хувирсан тухай цагдаад мэдүүлжээ.
-Би гэрлэснээсээ хойшхи хоёр жилийн турш хадмын талдаа байнга дээрэлхүүлж доромжуулж ирсэн. Тэд миний арьсыг хэтэрхий хар бараан өнгөтэй хэмээн шоолж хоол хийж чаддаггүй гэж байнга загнаж дарамталдаг байсан. Би хоолонд хор хийхдээ зөвхөн нөхөр, хадам ээж аав болон хадам ээжийн эгчийг хоёр охиных нь хамт хөнөөх гэсэн юм-
Ингээд эмэгтэй хоолондоо хулганы хор хийн зочдод өгчээ. Оройн 18 цаг гэхэд хортой хоол идсэн зочдын бие муудаж бөөлжин 80 нь эмнэлэгт хүргэгдсэнээс бага насны таван хүүхэд амиа алджээ. Шүүх эмэгтэйд дээд хэмжээ өгөх гэнэ.

 

НУУЦ.мн

 


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших