Нууц мэдээллийн уурхай

Н.Алтанхуяг: ТҮЦ машиныг хассанаар төр хүнд суртал, зардал чирэгдэл рүүгээ УХАРЛАА

Нийтэлсэн: 2018-06-27 01:17:08

Шөнө төрөхөөр эмнэлэгт очсон эмэгтэйгээс оршин суугаа газрын лавлагаа нэхэхэд ТҮЦ л тус болдог, нисэхээр очихдоо иргэний үнэмлэхээ мартсан хөгшидийг ТҮЦ л авардаг байсан. Одоо эргээд төрийн яравгар албан хаагчдыг царайчилдаг болох нь ... У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийн таашаалд нийцсэн ТҮЦ машиныг 2018 оны 11 сарын 01-нээс эхлэн үйлчилгээс хасахаар болсон юм. УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батлаад байгаа. Төрийн үйлчилгээний 70 хувь нь бүртгэлийн байгууллага дээр байдаг аж.  Бүртгэлийн багц хуулийн хүрээнд хэд хэдэн том шинэчлэл хийхээр болсон. Бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Мөн Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс иргэний үнэмлэхээ захиалж болох юм байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас ТҮЦ машиныг ашиглалтаас гаргах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ТҮЦ машин  төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, цахимжуулах асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Учир нь иргэн биечлэн очиж шаардлагатай мэдээлэл аваад, өөрийн үйлчилгээ авах газраа аваачиж өгнө.  ТҮЦ машин бол завсрын шийдэл бөгөөд бидний үндсэн зорилгыг хангаж чадахгүй байгаа. Иймд бид “Хур” төрийн мэдээллийн нэгдсэн сангийн системээс төрийн байгууллагууд болон банк, үүрэн утасны оператор компаниуд бүртгэлийн мэдээллийг хуульд заасан нөхцөлийн дагуу авах боломжийг бүрдүүлсэн учраас ТҮЦ машины хэрэгцээ байхгүй болсон” хэмээн онцолсон юм. Харин ТҮЦ машиныг санаачилсан, ерөнхийд нь санхүүжилсэн экс Ерөнхий сайдад энэ хууль таалагдахгүй байгаа бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг өөрийн фэйбүүк хуудастаа ТҮЦ машиныг хэрэглэхээ болино гэсэн мэдээллийг хуваалцахдаа “Бид ахиад хүнд суртал, зардал чирэгдэл рүүгээ ухарч байна. Үүний цаана хэн нэгний эрх ашиг байна” хэмээн халаглан бичжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. бодлын хулгайч /43.228.129.65/ 2018-06-27 17:41:14

    ард түмнээс санал асуу. хэрэгтэй юмыг үгүй хийх амархан. сэргээх хэцүү шүү. ТҮЦ машин та нарт гай болоогүй байх. хүрэлсүхээ чи ажлаа хий. хийх юм их байна. хугацаа богино үлдлээ.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших