Нууц мэдээллийн уурхай

Гурван хүүхэдтэй ганц бие ээж баян НӨХӨР олж өгөөгүй танилцах товчоог шүүхэд өгчээ

Нийтэлсэн: 2018-06-26 03:37:20

The Daily Mail-д мэдээлснээр Лондон хотын Београвий дүүрэгт оршин суудаг 47 настайТереза Брук нь гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж аж. Түүний амьдардаг дүүрэг нь баячуудын хороолол болох Букингемтэй залгаа оршдог нь сайхан боломж хэмээн эмэгтэй үзэж 2014 оноос хүүхдүүддээ баян аав, өөртөө чинээлэг нөхөр хайж эхэлжээ. Ингээд “Seventy Thirty” танилцах товчоонд ханджээ. Харилцан тохиролцсоны дагуу эмэгтэй 12600 фунт буюу 15 мянган доллар төлж товчооны вип-клубд гишүүнээр элссэн байна. Энэ ангилалд баян чинээлэг хүмүүс хамрагддаг агаад эндээс л том компаний топ менежер, банкны ажилтан зэрэг санхүүгийн боломжтой эрчүүдийг “уургалж” болно гэж товчооныхон амласан гэнэ. Ийнхүү гурван жил илүү өнгөрсөн ч эмэгтэйн уургад нэг ч том загас орсонгүйд тэвчээр алдарч танилцах товчоог хууран мэхэлсэн хэмээн шүүхэд өгчээ.

Тэрээр “Seventy Thirty”-г насны хязгаарлагдмал боломжтой болсон эмэгтэйчүүдийг зориуд хүлээлтийн байдалд удаан байлгах замаар төлбөрийг нь залилдаг хэмээн буруутгасан. Тереза маш өндөр төлбөр төлж вип-клубд орсон ч энэ ангилалын гэх гоонь эрчүүд нь гэр бүлийн харилцаа тогтоох огт хүсэлгүй хүмүүс байсан гэнэ. Түүнээс гадна баян ч биш болох нь мэдэгджээ. Гэтэл товчоо дээрхи хоёр шаардлагад огт нийцэхгүй эрчүүдтэй танилцуулах гэж тулгасаар ирсэн аж. Харин танилцах товчооны захирал Сьюзи Амброуз нь гомдол гаргагчид хүсээд байсан баян бас гэрлэх сонирхолтой эрэгтэйтэй танилцах зургаан удаагийн боломж гаргаж өгсөнийг Тереза ашиглаж чадаагүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн.

Ингээд нөхөр олж чадаагүйдээ хорсохдоо бизнесийн нэр хүндийг нь гутаасан хэмээн сөрөг нэхэмжлэл гаргажээ. Энэ хэргийн шүүгч Жулиан Ноулз хоёр талын тайлбарыг сонсоод шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ. Тэрээр хурлыг хаахдаа талуудад хандан алдарт Битллз хамтлагийн Can’t Buy Me Love /Дурлалыг худалдан авдаггүй/ гэдэг дууг дуулж өгсөн байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших