Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн даргыг баривчилжээ
Нийтэлсэн: 2018-06-26 02:43:13
.jpg)
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгохдоо давуу эрх олгосон байна. Харин үүнийхээ хариуд 60 орчим сая төгрөг авсан бололтой. АТГ-аас түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
НУУЦ.мн
