Нууц мэдээллийн уурхай

70 настай эмгэн ач охиндоо БАЙР бэлэглэхийн тулд банк дээрэмдэх ажиллагааг зохион байгуулжээ

Нийтэлсэн: 2018-06-26 02:22:10

"Питер решает"-д мэдээлснээр Оросын Ленинград мужийн Кириши хотод одоогоор нэрийг нь нууцалж байгаа 70 настай эмгэн ач охиныхоо хуримд байр бэлэглэхийн тулд банк дээрэмдэх хуурамч ажиллагааг зохион байгуулаад газар дээрээ баригджээ. Эмгэний ач охин нь гэрлэхэд тэрээр Санкт-Петербург хотод байр бэлэглэхээр шийджээ. Гэтэл хадгаламжинд нь ердөө 500 мянган рубль байсан нь ахиад төдий хэмжээний мөнгө дутжээ. Дутсан мөнгийгг олохын тулд хотынхоо банкийг дээрэмдэх тун ухаалаг санаа сэдсэн гэнэ. Үүний тулд банкинд теллерээр ажилладаг ганц бие эмэгтэйг 21 настай хүүгийн хамт ятгаж дөнгөжээ. Баг өмссөн хүү нь дээрэмчний дүрээр халдахад ээж нь шууд л 530 мянган рубль өгч явуулахаар төлөвлөсөн агаад оролцогчид томхон шагнал авахаар тохирчээ. Хуурамч дээрэмдэлт төлөвлөгөөний дагуу яг болсон ч залуу гэнэ алдаж банкнаас гаран гүйж явахдаа багаа тайлсанд жижигхэн хотын иргэд дор нь таньж баригдсан байна. Мөнгийг тэр дор нь банкинд буцаан өгч агуу төлөвлөгөө зохион байгуулагч эмгэн болон гүйцэтгэгч ээж хүү хоёрыг баривчилжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших