Нууц мэдээллийн уурхай

АТГ : Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой гомдлыг шалгаж эхэлсэн

Нийтэлсэн: 2018-06-25 10:10:43


АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр ажлаа тайлагнадаг. Энэ дагуу өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Өнгөрсөн сарын хугацаанд нийт иргэдээс 53 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. 7Эрүүгийн хуульд хуульд заасан авилга албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Мөн дараах хэргүүдэд шинээр хэрэг бүртгэл нээсэн байна. Тодруулбал,

    Төрийн өмчийн хороо нь “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай тогтоолыг гаргахдаа ямар ч үнийн судалгаа хийлгүйгээр төрийн өмчит компанийг хэт хямд үнээр зарсан байж болзошгүй үйлдэлд,
    Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МБА-наас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байхад тээврийг хууль бусаар шилжүүлж улсын дугаар олгосон үйлдэлд,
    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан нь сүүлийн 1-2 жилд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр ажилласан мэтээр цалин бодсон, түүнчлэн ажиллаагүй алба хаагчдыг ажилласан мэтээр цалин нэмэгдэл бодож хувьдаа завшиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох үйлдэлд,
    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 онд Дундбаяны голын 10 тонн даацтай гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд,
    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдлыг бий болгосон гэх үйлдэлд,
    Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сэврэй сумын нутагт газрын хэвлийг хууль бусаар ухаж алт олборлосон талаарх мэдээлэл өгсөн иргэнд олгосон урамшууллын мөнгөнөөс 6.4 сая төгрөгийг бусдаар дамжуулан авч өөртөө давуу байдал бий болгосон, мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хууль бусаар хийж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг иргэн, байгууллагаас хүлээн авч илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

    ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.
    БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан  150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
    Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүллээ.
    Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.
    Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дөнгөж сая АН-ын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт өглөө. Хүсэлтийн дагуу хэргийг шалгах уу?

- Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой гомдол ирлээ. Хэрэгтэй танилцаж амжаагүй байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна.

-Экс Ерөнхий сайдуудтай холбоотой хэрэг юу болж байгаа вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Тодорхой хугацаанд үргэлжилсэн. Нэлээн цаг хугацааг хамарсан, нэлээд ажиллагаатай хэрэг учраас мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаж байгаа юу?

- БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй.

-АСЕМ-ын үеэр өчнөөн мөнгө төгрөг шамшигдуулсан гэсэн асуудал яригдаж байгаа. 17 хүний нэр яригдаад байгаа ч нэр нь тодорхойгүй байна. Эдгээр хүний нэрсийг зарлах боломжгүй юу?

-Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутэй эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.

- Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?

- Нийслэлийн Архивын газрын даргаар ажиллаж байгаа хүнтэй холбогдох санал гомдлыг шалгасан. Шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь илрээгүй учраас хаахаар холбогдох албанд шилжүүлсэн.

- Хэргийг шалгаж, шийдвэрлэх хугацааг хуулинд тодорхой заасан байдаг уу? 30 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?

-Шүүхийн шийдвэрийг бид танилцуулж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаад авсан бэлэг буюу 30 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.

- 60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар?

- 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.

-Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлын дагуу Допингийн эсрэг үндэсний төвийг шалгах боломжтой юу?

- Гомдол мэдээллийг шалгаж байгаа.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших