Нууц мэдээллийн уурхай

"Шилэн" Цогоод гүтгүүлсэн Р.Улаанхүү: Б.Цогтгэрэл чинь үнэхээр "МАНГАР" залуу юм билээ

Нийтэлсэн: 2018-06-25 09:58:35



Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам, Засаг төрийг жолоодож, нийслэл, орон нутагт үнэмлэхүй ялалт байгуулж, бүх шатанд удирдаж байв. Тэр хэрээрээ хариуцлага үүрч аймаг, орон нутгаа хөгжүүлсэн. Гэвч зарим нэг хүний гүжир гүтгэлэг, балмад үйлдлийн нөлөөгөөр Орхон аймгийн Ардчилсан намын нэгэн төлөөлөгч хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэлэгт өртөж, ажил хэргийн нэр хүндээ алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. Энэ хүн бол Орхон аймгийн АН-ын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан, иргэн Р.Улаанхүү юм. Түүнийг өнөөгийн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Tsag.mn” сайтын эрхлэгч байхдаа хүн алсан хэмээн гүтгэн, буруутгасан байдаг юм. Ингэж гүтгэснийхээ төлөө тэрээр гурван сар орчим мөрдөнд сууж, сүүлд нь гүтгэсэнээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус хэргийн талаар хохирогч Р.Улаанхүүгээс тодрууллаа

-Сайхан зусаж байна уу? Хэдэн жилийн өмнө таны нэр холбогдож байсан үйлд явлын талаар тодруулах гэсэн юм болох уу?

-Сайхан зусаж байна. Уг нь ч гайхуулаад яриад байхаар зүйл биш. Миний нэр төрд халдсан гутаан доромжилсон ор үндэсгүй худлаа мэдээлэл цацагдсан байдаг юм. Хэрэгтэй гэж байгаа бол яриад өгье.

-Одоогийн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Tsag.mn” гэх өөрийн сайтаараа “Орхон аймгийн ИТХ-ын төлөөгч Р.Улаанхүү ялалтаа тэмдэглэж яваад иргэн “О”-гийн амийг хөнөөжээ” хэмээн мэдээлэл цацаж байсан ч сүүлдээ таныг гүтгэсэн болж хувирсан. Энэ тухай тодруулъя. Яг юу болсон юм бэ?

- 2012 оны 11 сарын 20-нд Орхон аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, олонх болсон. Ялсан нэг нь ялалтаа тэмдэглэж, ялагдсан нь гомдлоо тайлах гэж угаасаа цугладаг. Гурав хоногийн дараа миний нэртэй нэг мэдээ тухайн үеийн сайтуудаар хүчтэй тархсан. Эхэндээ тоолгүй өнгөрүүлсэн ч байдал хэрээс хэтэрсэн. Сүүлдээ, сонин, телевизийн мэдээгээр гарч, Орхон аймгийн АН, төв нам ч анхааралдаа авчихсан байсан. Энгээд судлаад үзсэн. Мэдээнүүд нь хуулж аваад цагдаад гомдол гаргасан. Бичсэн эзэн нь Б.Цогтгэрэл болж таарсан. Ингээд л би гэдэг хүн зүгээр байж байгаад гэмт хэрэгтэн болж хувирсан.

-Тухайн үед сэтгэл санааны хувьд хүнд байсан нь тодорхой. Ямар арга хэмжээ авч байв...?

- Би ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Намын байр, захиргаа орчмоор ажилтай явдаг байв. Муу юм модон улаатай гэж. Амархан тархсан шүү.Гудамжинд таарсан хүн бүхэн дөлөөд, мэнд ус ч үгүй болж, зарим нь үнэн юм шиг байна хэмээн сэжиглэж байсан нь илт мэдэгдсэн. Хүнтэй уулзахад ч хүнд болчихдог юм билээ. Урд нь ярилцсан ажлууд хүртэл бүтэхгүй юм билээ. Хамгийн хүнд цохилт авсан нь миний ээж. Ээж минь тэр мэдээг сонсоод зочирдолт орж, эмнэлэгт хүргэгдэж, яаралтай тасагт шилжсэн. Гадуур ажилтай явсан над руу ээжийн чинь бие муудаж эмнэлэгт хүргэгдлээ гэсэн дуудлага ирсэн. Эмнэлэг дээр яваад очсон. Өглөө нь зүгээр инээгээд цай аялгалж өгсөн ээж минь гэнэт муудах нь тэр. Б.Цогтгэрэлийн тэр гүтгэлэгийг ээж минь сонсоод хямарсан нь тэр. Ээжийгээ сэхээний тасагт хэвтүүлчихээд хэвлэлийн хурал хийж“Би хүн алаагүй. Ээжээ хүн алсан хүн ингээд гэмгүй явдаггүй юм. Би бүх учрыг нь олно. Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдсэн..

-Ардчилсан намын анхаарлын төвд орно гэдэг улстөрийн хувьд бас хатуу зүйл. Намаас чинь ямар арга хэмжээ авсан бэ?

Тэр мэдээн дотор “Ардчилсан нам ийм алуурчдаар дүүрлээ. Ард түмэн айдаст автлаа. Ийм хэргүүд нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болдог” гэсэн өгүүлбэр бий. Үг хүчтэй. Ийм мэдээлэл гарч байхад нам анхааралдаа авахгүй гээд яах вэ. Зүгээр нь Орхон аймгийн АН бол яахав гэхсэн. Бүхэл бүтэн улс төрийн том намын нэр хүндэд ноцтой халдсан байгаа биз.

-Гүтгэлэг гэдэг нь шүүхээр тогтоогдчихсон байгаа. Хаанаас, хэний захиалгаар тийм зүйл бичсэн гэдгийг та судалсан уу?

- Улстөрийн зорилгоор хийгдсэн болох нь тодорхой. Мэдээж МАН-ынхан. Гэхдээ төв намынх нь уу, Орхоны МАН-ынх уу гэдэг тодорхойгүй. Иргэн “О”-гийн амь насыг хөнөөжээ гэсэн байдаг. Иргэн “О” гэж хэн болохыг тогтоолгох гээд цагдаад хандахаар “О” гэдэг нэртэй иргэн тухайн үед нас бараагүй байдаг.Хүний амь насыг хөнөөнө гэдэг бол гэмт хэргийн төрөлдөө хамгийн эцсийн арга байх. Ядаж нэг залууг зодчихсон бол, хөл гарыг нь хугалцихсан бол, нэг эмэгтэй хүчирхийлчихсэн бол яая гэхэв. Бүүр хөнөөчихсөн гэдэг чинь өөрөө гол синсаци болсон хэрэг.

-Тэгээд...?

- Би шүүхэд гомдол гаргасан. Б.Цогтгэрэл чинь 2012 оны 11 сарын 20-нд энэ мэдээг нийлэчихээд гадаад руу гараад явсан байдаг юм. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг дуудахаар хаяг дээрээ байхгүй, оргон зайлсан байдаг.  2013 оны 2 сард эх орондоо ирэхээр нь цагдаа нар барьж саатуулсан байдаг гэхлээр гурван сар шахуу гадагшаа гарч, зугтсан байдаг юм. За тэгээд шалдар булдар юмаар хөөцөлдөөд яахав гэж бодоод сүүлдээ ч би тоогоогүй. Шүүхийн шатандаа нэлээд удсан. Сунжраад, заваараад яваадл байсан. Би хоёр удаа шүүх хуралд өөрийн биеэр оролцсон ч Б.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр гээд хойшилж байсан. Шүүх хурал чинь бас төвөгтэй, цаг барсан эд билээ шүү дээ. Сунжраад л, заваараад, олон үе шат дамжаад л төвөгтэй эд билээ. Мөрдөнд гурван сар суусан.

-Шүүхийн эцсийн шийдвэр нь Б.Цогтгэрэл таныг гүтгэсэн гэдэг нь тогтоогдсон биз дээ?

-Сунжирсан урт хугацааны дараа мэдээж тийш шийдвэр гарсан. Угаасаа ч тэгэж гарахаас өөр үндэслэлгүй байхгүй. Би гэмт хэрэг хийгээгүй нь тодорхой. Сүүлийн шүүх хурал дээр Б.Цогтгэрэл инээдтэй, хөгийн тайлбар хийсэнбайдаг юм.

- Юу гэж...?

-Шүүх хурлаар чинь хариуцагч тал нь үг хэлдэг эрхтэй юм билээ. Энэ дагуу Б.Цогтгэрэл босоод үг хэлсэн. Тэгсэн “Би энэ хүнийг гүтгэсэнд энэ хүний улстөрийн карьер өслөө. Би нэр төрөөрөө хорирлоо. Миний нэр төрийг сэргээж өг” гэсэн. Уг нь би хохирчихоод, гомдолтой гээд шүүх хурлаар асуудлыг хэлэлцүүлж байхад ийм хариулт өгөөд зогсож байсан. Үнэхээр “Мангар” залуу билээ...

-Нэг зүйлийг тодруулъя. Таныг Б.Цогтгэрэлээс 50 сая төгрөг аваад энэ хэргийг чимээгүй өнгөрөөсөн гэх яриа байна. 50 сая төгрөгтэй холбоотой яриа хөөрөө, тохиролцоо хийгдсэн юм уу?

-Энэ гомдлоо татчих, 50 сая төгрөг өгье гэж эрх мэдэл бүхий хоёр ч хүнээр надтай яриулж, уулзуулж байсан. Гэхдээ зөвшөөрөөгүй. Яах юм. Надад дутагдах, гачигдах зүйл байгаагүй. Ааваас өгсөн нэрээ 50 сая төгрөгөөр худалдах ямар ч шаардлага байхгүй. Энэ яриа гарангуут манай намынхан, зарим найз нөхөд минь авчих, бизнес хий гэж зөвлөж байсан юм бий. Гэхдээ авахгүй, авах ёсгүй гэсэн итгэлийн минь тухайн үед Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Зоригоо ах илүү баталгаажуулж өгсөн. Намайг өрөөндөө дуудаад “Миний хүү нам маань олонх болчихлоо, Чи төлөөлөгч болчихлоо. Ард иргэдийнхээ төлөө зүтгэхэд одоо байгаа албан тушаал чинь хангалттай.  Хэрэв чи 50 сая төгрөг авах юм бол ард түмэн чамайг хүн алчихжээ л гэж хүлээж авна. Хэрэггүй” гэж зөвлөсөн. Би нэр төрөө сэргээлгэх гэж 50 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч тэр мөнгөн дүн буурсаар эцсийн шатанд би 2 сая орчим төгрөг өмгөөлөгчөөрөө дамжуулан авсан. Энд нэг зүйл анхаарал татчихлаа. 50 саятай холбоотой надтай хоёр хүн ирж уулзсан. Гэтэл Б.Цогтгэрэл 50 сая төгрөг өгсөн гэж ярьдаг юм бол “энэ яригдаад байгаа” мөнгө бид хоёрын маргаан дундаас хэн нэг овжин гарын халаас руу орсон байж болзошгүй юм байна.

- Ээжийн тань бие одоо сайн биз дээ. Б.Цогтгэрэл танаас болон ээжээс тань уучлалт гуйсан уу?

- Шүүхийн эцсийн тогтоол дээр Б.Цогтгэрэлийг надаас уучлалт гуй гэсэн шийдвэр гарсан. Би ч нэр төрөө цэвэрлэхийг хүсч түүнээс Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн студээр дамжуулан надаас уучлалт гуй гэж хүссэн. Харамсалтай нь тэгээгүй. Гэсэн мөртлөө уучлалт гуйсан мэтээр ярьдаг юм билээ. Хэн ч мэдэхгүй жижиг телевизийн нэг нэвтрүүлэгт оролцохдоо хөлцэл өчиж байна гэх мэтээр зөөлрүүлж нэг юм ярьсан байдаг юм. Яг ярих юм бол Б.Цогтгэрэлд гүтгүүлснийхээ төлөө би өнөөдөрч гэмтэн, алуурчин мэт нийгэмд явж байна. Тэр намайг ингэж доромжилсныхоо төлөө нөхөн төлбөр төлдөггүй юмаа гэхэд ядаж эр хүн шиг уучлал гуйчих хэрэгтэй. Би хүлээгээд л байгаа. Эр хүний замын хүзүү урт, эрт орой хэзээ нэгэн цагт бид хоёр уулзаж л таараа. Хэрэг хуучирдаггүй гэж бас үг бий... Одоо хүртэл гомдолтой явдаг.

-Та чинь одоо төлөөлөгч хэвээрээ юу...?

- Үгүй ээ. 2016 онд яг нэр дэвших гэж байтал манай аймгийн нам хоёр хуваагдчихсан. Тэгээд л ямарч боломж олдоогүй. Нээрээ 2012 оны сонгуулиар би хүн алсан хэрэгт гүтгэгдсэн бол 2016 оны сонгуулиар ахиад гар буу барьчихсан гараад ирсэн. Намайг харлуулах гэж, гүтгэх гэж, нэр дэвшүүлэхгүй гэж бүхий л аргаа хэрэглэсэн нь тэр биз. Орхоны АН-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч Р.Улаанхүү ахиад гэмт хэрэг үйлдэхээр буу бариад гараад ирлээ гэж миний зурагтай хулдаас хэвлээд Эрдэнэтээр нэг тараасан байдаг юм.Инээдтэй ч юм шиг муухай зүйлийн дунд хамаг нэр төрөө ч хутгаж явна даа ах нь.

- Аймгийн төлөөлөгч байхдаа ямар ажил амжуулсан бэ гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе.

- Ямар ч гэсэн УИХ-ын гишүүний хийгээ зүйлийг л хийсэн юм даг. Олон жил яригдаад нам гацчихсан байсан орон нутгийн замыг тавиулсан. Тухайн хороондоо цэцэрлэг, сургуулийн барилгыг, ахмадууд, хүүхдүүд, эцэг эхчүүдэд зориулсан нийтийн биеийн тамирыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор спорт заал барьж байгуулсан. Дурдвал олон зүйл бий. Өөрийгөө магтсан болчихно биз. Одоо ч дутуу орхисон зарим зүйлээ гүйцээх гээд МАН-ын төлөөлөгч нартай холбогдох гээд гүйж л явна. Нам, сонгууль бол угаасаа байдаг жижигхэн зүйл. Бид ард иргэдийн амьдралаар улстөр хийж, хааж, боомилж болохгүй. Иргэдийнхээ амьдралын төлөө, зөв зүйл, орон нутгийн хөгжлийн төлөө бол дэмжих л хэрэгтэй.

Эх сурвалж. Ulsturch.mn

 

НУУЦ.мн

 
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших