Монголд хүн болж төрөхөөр ...
.jpg)
Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ. Гассама түргэвчилсэн шугамаар иргэний бичиг баримтаа бүрдүүлээд гал сөнөөх албанд 10 сар дагалдангаар ажиллах гэрээ байгуулжээ. “Дадлагажигчийн сарын цалин 600 еврогоос эхлэх бөгөөд энэ хугацаанд амжилттай суралцаж, шалгуурыг давбал мэргэжлийн гал сөнөөгч болох юм” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Парисын “хүн аалз”-ын тухай энэ “түүхийг” манайхан ч гэсэн уншсан.
Харин Монголд усанд живж буй гурван хүний хоёрынх нь амийг авраад өөрөө амиа алдах шахсаны дараа гуравдагчийн ар гэрийнхэн аварсан иргэнийг шүүхэд өгсөн тухай сонсч байв. Өөрийнхөө амиар дэнчин тавьж хүний амь аврахад сайндаа л “Шударга журам” медалиар шагнадаг биз дээ. Тэрийгээ Шадар сайд нь төрийн ордонд дуудаж, сүр дуулиантай гардуулахыг яана.
Асуудлын гол нь аль нь баян, аль нь ядуу орон бэ? гэдэгт биш юм. Харин аль улс хүнээ хэрхэн үнэлдэг, хайрладаг вэ? гэдэгт байгаа юм. Тэр улсад хүний амь гэдэг тийм л үнэ цэнэтэй байх нь. Дахиад нэг хүний амьдралыг аврах хэмжээний. Харин манайд ямар байдаг билээ? ...
Үргэлжлэлийг ЭНД дар ...
НУУЦ.мн
