ЗТХЯ “Тавантолгой”-гоос Ханги боомт хүртэл НҮҮРСНИЙ шинэ зам нээж Өмнөговийг "үгүй" хийхээр шийджээ
.jpg)
Энэ засгийнхан өмнөх засгийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг нүүрсний хулгай хийдэг хэмээн УИХ-ын чуулганы танхимд зарлаж байсан. Гэтэл өөрсдөө Тавантолгойн нүүрсийг чадлынхаа хэрээр амжиж зарахаар шийджээ. Үүнд нь Гашуунсухайтын ганц зам багадаад байгаа гэнэ. Ингээд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэний тушаалаар Ханги боомт хүртэл шинэ зам нээхээр болжээ. Энэ зам нь Өмнөговь аймгийн Цэций Ханбогд, Манлай сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх аж. Ийнхүү өмнийн сайхан нутаг аалзны тор шиг хэрсэн нүүрсний заманд хэрэгдэж эрүүл газар үлдэхгүй нь ... Гашуунсухайт чиглэлийн ганц зам нь байгаль орчныг нүдээрээ харсан хүн л итгэхээр аймшигтайгаар сүйтгэсэн. Энэ мэтээр өмнийн говийн экологи улам бүр эмзэг болж байна. Хариугүй сүйрэхийн даваан дээр байгаа байгаль орчин, нутаг орон нь “сахалт” сайдын шинэ замын аяыг даахгүй нь тодорхой. Тавантолгой-Ханги чиглэлийн шинэ замын дагуух гурван сумдын хүн ард, мал сүрэг, байгаль нь ийнхүү нүүрсний тээвэр гэх цаазын илдний дор орлоо.
НУУЦ.мн
