Нууц мэдээллийн уурхай

Хар тамхины бүлэглэлийн чингэлэгээс 40 МЯНГАН доллартай дугтуй хулгайлсан цагдаа мартамхайгаасаа болж баригджээ

Нийтэлсэн: 2018-06-22 00:46:47

USA Today –д мэдээлснээр Калифорни мужийн Луисвилля хотын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан Кайл Уиллет  нь цагтаа шилдэгт тооцогдож байжээ. Олон жилийн ажлын туршалагатай түүний санаа бодлыг хамт олон нь хүндэтгэн сонсдог байв. Шилдэг ажилтнаас гадна телевизийн мөрдөлтийн алдартай шоу болох “Анхдагч 48”-ын  шувтаргын шатанд шалгарч байсан гэдгээрээ нэрд гарсан. Гэтэл түүний карьер нэг л өдөр навс унаж цагдаагаас гэмт хэрэгтэн болсон. 2016 онд Кайл нь өөрийн “Chevrolet Tahoe” машинаараа хэлтсийнхээ ээлжит ажиллагааны үеэр хураагдсан хар тамхины наймаачдын чингэлэгийг чирэн Оакланд хот руу явж байжээ. Тэнд Холбооны мөрдөх товчооныхон оролцсон тусгай бүлэг чингэлэгийг нээхээр хүлээж байсан. Кайл замдаа «Макдоналдс» орж дөрвөн доллар 67 центээр цай, чизбургер авч хоолложээ. Төлбөрөө картаар хийжээ.

Харин хөдлөхдөө чингэлэгийг мэргэжлийн түвшинд нээж дотроос нь 40 мянган доллар бэлнээр хийсэн дугтуйг авч мөнгийг нь аваад бас л мэргэжлийн түвшинд буцааж наажээ. Ингээд шууд давхисаар Оакланд хотод хүрч ХМТ-ныхонд чингэлэгээ тушаажээ. ХМТ-ныхон  бас л мэргэжлийн түвшинд чингэлэгийг нэгжиж гарсан бүх зүйлийг нь нэгбүрчилэн шалгажээ. Гэтэл дотор нь картаар тооцоо хийсэн баримттай дугтуй тэдний анхаарлыг татсан байна.

Шалгаж үзэхэд «Макдоналдс» -д төлбөр төлсөн баримт байжээ. Баримтын дугаарын сүүлийн дөрвөн оронтой тоогоор тухайн түргэн хоолны газрыг төвөггүй олжээ. Камерийг нь шалгаж үзэхэд чингэлэг хүргэж ирсэн цагдаа цайлж байгаа нь бичигдсэн байв. Олон жил ажилласан туршлагатай цагдаагийн хувьд Кайл хулгай хийхдээ хайхрамжгүй, мартамхай зангаасаа болж маш том алдаа хийсэн гэнэ. Тэрээр дугтуйгаас мөнгө авахдаа картаар төлбөр төлсөн баримтаа оронд нь анзааралгүй хийж орхижээ. Ийнхүү ХМТ-ынхон Кайлийг хураагдсан эд зүйлийг хулгайлдаг болохыг нь тогтоож машинд нь нууц камер суурилуулсан байна. Тун удалгүй ээлжит хулгайгаа хийгээд баригджээ. Хулгайн хэрэгт бусад ажилтнуудыг нь сэжиглэж шалгасан. Тэдний хэлтэс тухайн онд 25 кг геройн, 90 кг кокайн, 85 кг мөс хурааж авсан байжээ. Ингээд дотоод мөрдлөг эхэлж хэлсийн үйл ажиллагааг 19 сар зогсоосон. Энэ хэргийн мөрдлөг саяхан дууссан агаад ганцхан Кайл л хулгай хийдэг байсан нь батлагджээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. coohi /203.91.115.44/ 2018-06-23 00:27:46

    Ner xvnd tsag zuurxiin neg buruu ***daa xiixedl iim bolj bnashdee

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших