Нууц мэдээллийн уурхай

Өдөрт 30 удаа утасдаж мөнгө нэхдэг 24 настай хүүгээ шүүхэд өгч БАРИВЧЛУУЛЖЭЭ

Нийтэлсэн: 2018-06-21 05:22:45

Метро-д мэдээлснээр Английн Саутгемптон хотын 24 настай Мэтью Керли гэдэг залуу хуучин нисэх онгоц засварын ажил эрхэлж хоёр хүүхдээ өсгөдөг. Өөрийн гэх гэр бүлтэй болсон ч одоо болтол эцэг эхээсээ “холбоогоо” тасалдаггүй  гэнэ. Тэрээр байнга утасдан мөнгөө нэхсээр хөгшин эцэг эх Корин Пол хоёроо бүр залхаажээ. Эцэг эхийх нь баталсанаар хүү нь өдөр бүр заримдаа шөнө ч утасддаг. Зарим өдөрт бүр 30 удаа утасдаж байсан гэнэ.  Утасдах бүрдээ мөнгө нэхэх шинэ шалтаг шалтгаан бодон олж ингэхдээ ичгүүргүй худал хэлсээр иржээ. Сүүлдээ эцэг эх нь утас дуугарах, хаалганы хонх нь жингэнэх бүрд айж цочдог сэтгэцийн өвчтэй болсоныг өмгөөлөгч Лиам Хант нь баталжээ.


-Нэг удаа Мэтью ажилд орох ярилцлаганд явахаар сахлаа хусаж байтал сахлын хутга нь эдэрчихсэн хэмээн мөнгө нэхсэн. Бүр дөнгөж тал сахлаа авч байтал ийм явдал боллоо гээд байхаар нь эцэг эх нь мөнгө шилжүүлсэн байдаг. Гэтэл маргааш нь бавайсан сахалтай ирж ахин мөнгө нэхсэн-
Заримдаа бүр уурлаж хашгирч айлгаж мөнгө нэхэж байжээ.  Эцэст нь тэсэхээ байсан эцэг эх нь өнгөрсөн онд өмгөөлөгч хөлслөн шүүхэд ханджээ.  Шүүх хүүг нь гэм буруутай хэмээн үзэж таван жилийн турш эцэг эхтэйгээ утсаар ярих, мессэж зэргээр бүх хэлбэрээр холбоо барих болон гэрт нь ойртохыг хориглосон шийдвэр гаргасан.

Гэсэн ч мөнхийн мөнгө нэхэгч хүү нь хаширсангүй ахин мөнгө нэхсээр байсан тул эцэг эх нь дахин шүүхэд ханджээ. Өдгөө Метьюд эцэг эхээ дарамтласнаас гадна шүүхийн хоригийг зөрчсөн гэх ноцтой ял нэмэгдсэн. Хэдийгээр өмгөөлөгч нь түүнийг бух буруугаа ухаарсан тул ахин мөнгө нэхэхгүй хэмээн мэдэгдсэн энэ удаад шүүх хорих ял оноосон байна.

 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших