О.Мөнхсайхан : Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шүүх хянах ЁСТОЙ
Нийтэлсэн: 2018-06-20 08:26:09
.jpg)
Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн хяналтанд орсон нь
Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016.07.01-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн, тусгай зөвшөөрөл бүхий талбайг давхцуулан тусгай хэрэгцээнд авсан, хувийн компанийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан зэрэг агуулгатай Засгийн газрын тогтоолууд хууль зөрчсөн тухай 20 гаруй хэргийг хянан шийдвэрлээд байгаа ажээ.
Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байжээ.
Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтад байгаа бөгөөд энэ нь Үндсэн хууль бүрнээ нийцсэн гэдэг дээр дийлэнх хуульч, судлаач санал нэгддэг.
Гэвч, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүний эсрэг байр суурьтайгаа дээрх шүүх хуралдаан дээр төдийгүй олон нийтэд илэрхийлж байгаа. Одоо захиргааны хэргийн шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг бүрэн гаргах алхмыг бодитой хийж эхлээд байна. Эхний алхам нь Цэцийн дарга Д.Одбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод албан бичиг явуулж, “Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа”-аа болиулах арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ нь иргэнээс очсон мэдээллийн дагуу уг маргааны агуулгыг Цэц их суудлаараа шийдвэрлээгүй байхад саналаа урьдчилан хэлсэн, Цэцийн даргын эрх хэмжээгээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл болсон.
Хоёр дахь алхам нь “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байх, улмаар ийм бүх шийдвэр үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх хуулийн төслийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яамны вэбсайтад байрлуулжээ. Энэхүү төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ойрын өдрүүдэд УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж буй тухай мэдээлэл байна. Олон хуульчид, судлаачид энэхүү төслийн эсрэг байр сууриа илэрхийлсээр байна. Мөн, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо 2018.06.12-14-ний хооронд гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, энэхүү төслийг УИХ-д өргөн барихгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газарт санал болгон уриалжээ.
Үргэлжлэлийг ЭНД дар ...
НУУЦ.мн
