Мөнгөнд нь болж баян өвөөтэй амрагласан 17-ТОЙ бүсгүй эцэстээ дурлаж гэрлэжээ
Нийтэлсэн: 2018-06-20 02:49:16
Канадын Онтарио мужийн Анна Фулер гэдэг цэцэрлэгийн багш бүсгүй 17 насны төрсөн өдрөө бааранд тэмдэглэж байгаад өөрөөсөө 32 насаар ах Роб Хантер хэмээх нягтлан бодогчтой танилцсанаар энэ хайрын түүх эхэлжээ. Цэцэрлэгийн багшийн багахан цалингаар амь зуудаг бүсгүйд мөнгөтэй баян ах үнэхээр хэрэгтэй байжээ. Ийнхүү мөнгөнд нь татагдан баян нягтлангийн өвөрт орсон гэнэ.Баян нягтлан бүсгүйн өдөр утмын хэрэглээний асуудлыг ядах юмгүй шийдэж байсан тул өмнөх санхүүгийн хүндрэл нь нүд ирмэх зуур алга болсон.
-Робтой танилцахдаа би өөрийгөө 18 настай гэж худлаа хэлсэн юм. Ядуу гэр бүлээс гаралтай надад мөнгө хамгийн чухал байсан нь үнэн. Аль болох их мөнгө салгах гэж элдвээр муухай аашилж янз бүрээр зовоодог байсан. Харин миний тэр бүх муухай занг Роб тэвчиж тэвсэрлэж ирсэн нь ёстой гайхмаар. Энэ нь сүүлдээ миний сэтгэлийг их хөдөлгөдөг болсон-
Ийнхүү муухай аашт залуу бүсгүй, баян тэвчээртэй нягтлан хоёр зургаан жил амраглажээ. Эцэст нь Роб гэрлэх санал тавихад бүсгүй эргэлзэж тээнэгэлзэлгүй зөвшөөрсөн.
Насны зөрүүтэй хос удахгүй хуримаа хийх гэнэ. Гэхдээ ойрын үед хүүхэдтэй болохгүй байхаар шийджээ. Тэгээд ч Роб нь өмнөх гэрлэлтийн хоёр хүүхэдтэй бол Анна зургаан хүүхэдтэй айлаас гаралтай.
-Үнэндээ би мөнгөө өөртөө л зарцуулах дуртай тул бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Робын өсвөр насны хоёр хүүхэдтэй тун ойлголцдог тул одоогоор өөрийн гэх хүүхдийг төлөвлөөгүй-
Гэхдээ Аннагийн гэр бүл охиноо олон дахин үе мултарсан хөгшин эртэй гэрлэх болсоныг огтхон ч зөвшөөрөхгүй байна. Аавых нь гэр Робынхоос дөрвөн цаг явах зайд байдаг ч одоо болтол огт уулзалдаагүй гэнэ.
-Намайг хөгшин хүнтэй холбогдсоныг мэдээд гэрийнхэн маань галзуурах шахсан. Аав ээж хоёр одоо ч Робтой танилцаагүй түүний тухай сонсохыг ч хүсдэггүй. Манай гэрээс намайг ойлгодог ганц хүн нь эмээ маань байгаа юм-
Аннагийн гэр бүлийнхэн Робыг дэндүү хөгшин хэмээн хүлээж аваагүй аж.
НУУЦ.мн