Нууц мэдээллийн уурхай

Салалтандаа шаналан экс рүүгээ мессэж илгээх гээд ДУГААР андуурч жинхэнэ хайртайгаа учирчээ

Нийтэлсэн: 2018-06-19 07:56:43

Миррор-д мэдээлснээр Женни Маклашеи гэдэг ирланд бүсгүй найз залуудаа хаягдаад ихэд шаналжээ. Сүүлдээ сэтгэлээ барьж чадахаа болиод согтуу үедээ гомдол тунирхалаар дүүрэн мессэж бичиж эксдээ илгээжээ. Гэтэл хариу мессэж эксээс нь биш харин Роб гэдэг залуугаас ирсэн байна. Бүсгүй согтуурсан үедээ дугаар андуурч илгээсэн аж. Гайхалтай нь Роб тун хүлээцтэй ухаалаг залуу байж таарчээ.
-Тэр үед би Германд амьдардаг байсан ч гар утасны англи дугаараа ашигласаар байсан. Тэгтэл шөнө дунд утсанд маань сэтгэл хөдлөм үгтэй мессэж ирэхэд нь илгээгчийг дугаар андуурсан гэдгийг ойлгосон. Би хариу бичиж үүнийг нь хэлтэл бүсгүй урдаас яриад эхэлсэн. Ингээд харилцаа үүссэн дээ-
Нүүр хагарсаны дараа тэд заримдаа мессэжээр харилцдаг байжээ. Удалгүй бүсгүй нууцлаг залууг сонирхон өөрөө эхэлж утсаар ярьсан нь тун зөв алхам болжээ. Тэд сарын дараа Англид уулзахаар болзсон агаад уулзангуутаа л бие биендээ дурлажээ.

Залуугийн хувьд Женни нь хайж бас хүсэн хүлээж байсан эмэгтэй нь яг мөн байсан бол бүсгүйд ч мөрөөдлийн эрээ олсон мэт санагдсан гэнэ. Хамтдаа долоо хоногийг өнгөрүүлсэний дараа Роб Герман руугаа буцсан ч удалгүй буцаад иржээ. Энэ удаад хуримын бөгжтэй ирж бүсгүйн зөвшөөрлийг гуйжээ.


-Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан. Эхний удаагийн бүтэлгүй дурлалын дараа би хайр сэтгэлийн сайхныг амсахгүй мэдрэхгүй мэт санагдаж байв. Гэтэл Роб тэр бүхнийг надад амтлуулсан-
Өдгөө тэд хамтын амьдрлын аз жаргалтай 17 жилийн өнгөрүүлжээ.

Энэ хугацаанд Грейс, Софи гэдэг хоёр хөөрхөн охины эцэг эх болжээ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. хөөрхөн /150.129.141.174/ 2018-06-20 15:55:50

    ямар гоё гэр бүл вэ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших