Хүүхдүүдээс дээрэмдсэн 17 мянган төгрөгөөрөө БААРДАЖ байсан залууг баарнаас баривчилжээ
Нийтэлсэн: 2018-06-19 01:42:15
(11).jpg)
Дарханд 26 настай О.Анхтүвшин гэгч нь архидан согтуурсан үедээ сургуулийн хүүхдүүдээс 17 мянган төгрөг дээрэмдэж дээрэмдсэн мөнгөөрөө баардаж байгаад баарнаас баригджээ. Дээрэмдүүлсэн хүүхдүүдийг цагдаа эргүүл олж харан хэргийг шуурхай илрүүлсэн байна. Эргүүлийн цагдаа оройн 20 цагийн үед Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших д 15-р дугаар сургуулийн орчимд хоёр хүүхэд уйлаад зогсож байхыг харжээ. Учрыг тодруулахад “танихгүй ах бид хоёрыг зодож байгаад мөнгө авсан” гэжээ. Хүүхдүүдээс тухайн этгээдийг гадаад төрхийг тодруулаад дагуулан 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудаар орж шалгажээ. Шалгахад “Сутай” бааранд сууж байсан цэнхэр өнгийн цамцтай, саравчтай малгайтай, 30 орчим насны залууг заасны дагуу баривчилсан байна. Хохирлгч хүүхдүүдийн мэдүүлснээр тэд халуун усанд орохоор Ариг баарны хажууд явж байхад араас нь хүн дууджээ. Нэг нь очиход шууд элэгдээд унагасан гэнэ. Элэгдүүлсэн хүүхэд босож чадахгүй байсанд найз нь түшиж босгожээ. Цохисон хүн “мөнгө байна уу?” гээд халаасыг нь ухаж хоёр хүүхдийн усанд орох гэсэн нийт 17 мянган төгрөгийг авчээ. Мөнгийг нь аваад тэлээгээрээ шавхуурдан туусаар 15-рсургуулийн хашаа руу оруулан мянган төгрөг өгч “энэ мөнгөөр таксинд суугаад гэртээ харь” гэжээ. Архины мөнгөний төлөө бага насны хүүхдүүдийг дээрэмдсэн О.Анхтүвшин нь Дарханы “Ган хүдэр орд” компанид туслах ажилтан хийдэг. Тэрээр “... тухайн өдөр ажлынхантайгаа Сутай бааранд орж хоёр шил архи, 4-5 пиво уучихаад 21 цагийн үед гарч явахдаа хохирогч нартай таарсан. Би архи уусан байсан учраас ахин архи уух зорилгоор хохирогч нараас “Мөнгө байна уу? Хэдэн төгрөг байна?” гэж асуухад хохирогч нар “8.500 төгрөг, 9.500 төгрөг байна” гэж хариулсан. Би хохирогч нараас нийт 17.000 төгрөг аваад нэгийг нь цохисон. Түүнийхээ дараа явах гэснээ хүүхдүүдийг харанхуй газар үлдээгээд яахав гэж бодоод 15 дугаар сургууль руу дагуулж очоод таксины мөнгө гэж 1000 төгрөг өгчихөөд баар луу орсон. Эргээд “Сутай” бааранд ороод сууж байхад цагдаа нар ирсэн...” гэжээ.
НУУЦ.мн

tainii mungu ugdug sain l hulgaich bn