Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх хувьдаа АВТОБУС компанитай болох гээ юу ...

Нийтэлсэн: 2018-06-19 01:04:08

Дуучин Д.Батсүхээр удирдуулсан нийслэлийн Аялал жуулчлалын газар уг нь төрийн захиргааны байгууллага агаад аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэтэл дарга сэтэртэн нь одоо болтол төрийн болон аж ахуйн байгууллагийн ялгааг ойлгоогүй явна. Энэ нь өнгөрсөн 15-наас эхэлсэн “Улаанбаатар хотын аялалын автобус” гэдэг ажлаас нь харагдлаа. Д.Батсүх нь энэ аялалын явуулахын тулд 549 сая төгрөгөөр хоёр автобус, найман ажилтанг шинээр авч орон тоогоо нэмжээ.

Хотын аялал нь хагас өдрийн, Цонжин болдог, оюутан сурагчдын ахмад настны гээд олон ангилалтай гэнэ. Аялалын тасалбарыг АЖГ өөрсдөө борлуулах гэнэ.

Энэхүү “шинэлэг” ажил нь хотын төсөвд маш зардалтай тусаж байгаа бөгөөд зар сурталчилгаанаас эхлээд шатахууны зардал, жолооч хөтчийн цалин гээд 119 сая төгрөг болжээ.

Төрийн захиргааны байгууллага аж ахуйн ийм ажлыг гардан хийж эсвэл хутгалдах эрхгүй. Харин үүний оронд зохих журмын дагуу тендер зарлаж хувийн хэвшилд хариуцуулан өгөх учиртай.  Эсвэл хувьдаа автобус компанитай болох гэв үү ... Төр өөрөө маш муу менежер гэдэг үгийг дуучин дарга одоо болтол сонсоогүй аж. Харин өөрөө сайн дуулдаг байж болох ч муу дарга бололтой. Ийнхүү хотын дарга нар хоорондоо их шивэгнэлдэж мөнгөөр ч “тоглож” байна даа...

Энэ дарга ажлаа аваад Улаанбаатар хотыг  Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгохоор мэдэгдсэн. Угаасаа энэ ажилд очсон хүн бүхэн ингэж “өвчигнөдөг” жамтай.  Ингээд төв болгохоор 2017 онд гурван тэрбум энэ онд мөн төдий хэмжээний мөнгийг нэмж авсан.

Харин Улаанбаатар Зүүн өмнөд Азийн юуны ч төв болоогүй гэдэг нь та бидний нүдэн дээр илт харагдаж байна. Сонгуульт хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед дарга нар их хэмжээний төсөв тавиулан аж ахуйн ажилд улаан цагаан хутгалдан орж байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 4
  1. Teneg /211.138.88.190/ 2018-06-19 19:37:12

    Teneguud dandaa sotsi***izm bguuldag

  2. Teneg /211.138.88.190/ 2018-06-19 19:38:24

    Teneguud dandaa sotsi***izm bguuldag

  3. Элбээ /203.91.117.8/ 2018-06-19 23:02:54

    Хэ хэ Хотын дарга дуучин хоёр хундага архи тулгаж жаргаж сууна даа

  4. ezen /43.228.131.90/ 2018-06-21 22:09:13

    ed nar*** iu

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших