Найз залуугаа алдахгүйн тулд 50 МЯНГАН долларын тэтгэлэгээс татгалзсан захиаг өөрийх нь өмнөөс бичжээ
.jpg)
Эрик Абрамовиц нь Канадын Торонто хөгжмийн их сургуулийн ирээдүйтэй кларнетчинд тооцогддог байсан. Тухайн үед найз бүсгүй Женнифер Литэйгээ хамтран амьдардаг байв. Залуу хөгжимчиний гол мөрөөдөл нь дэлхийн хамгийн алдартай кларнетчин Иегуда Гиладагийн шавь болох байжээ. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн Лос-Анжелос хотод очиж нэрт хөгжимчинд өөрийн тоглолтоо үзүүлсэн байна.
.jpg)
Дэлхийн алдартанд залуу канад кларнетчиний ур чадвар таалагдаж удалгүй цахим шуудангаар Лос-Анжелосын Колбурны консеоваторид жилийн 50 мянган долларын тэтгэлэгтэй суралцах урилга явуулжээ. Эрик найз бүсгүйдээ их итгэдэг байсан тул цахим шуудангийнхаа нэвтрэх нууц үгийг хүртэл өгсөн байсан нь алдаа болжээ. Женнифер цахим шууданг нь шалгах үедээ Иегуда Гиладагаас ирсэн захиаг түрүүлэн үзжээ. Тэрээр найз залуудаа хаягдах вий гэдгээс дотроо ихэд эмээж болгоомжилдог байсан тул Америк явуулахыг огтхон ч хүссэнгүй.
.jpg)
Ингээд Эрикийн өмнөөс захиа бичиж дэлхийн №1 кларнетчиний саналд татгалзсан хариу явуулжээ. Үүнийгээ найз залуудаа хэлэлгүй тас нууснаар барахгүй Иегуда Гиладагийн нэрээр хуурамч хаяг нээн нэр хүнд багатай хөгжмийн сургуульд маш бага тэтгэлэгээр суралцах урилга явуулан үүнийгээ л Эрикэд үзүүлсэн аж. Энэхүү санал нь өөрийх нь ур чадварыг дэндүү багаар үнэлсэн хэрэг хэмээн эгдүүцсэн залуу өөрөө захидал бичиж эелдэгээр татгалзжээ. Ингээд энэ явдал дуусаж залуу хөгжимчин найз бүсгүйнхээ жинхэнэ авъяастныг олж харж чаддагүй дэлхийн алдартны тухай ярианд итгээд өнгөрчээ. Эрик Монреалийн хөгжмийн их сургуульдаа үргэлжлүүлэн суралцсан агаад хоёр жилийн найз бүсгүйгээсээ салжээ. Үүний дараа ахин Иегуда Гиладад шалгуулахаар очсонд тэрээр ихэд гайхаж хоёр жилийн өмнө явуулсан саналаас нь татгалзсаны учрыг асуужээ. Нэрт хөгжимчний асуулт Эрикийг жинхэнэ цочролд оруулсан байна.
.jpg)
Ийнхүү тэд учраа ололцоход залуу хэнд хууртагдсанаа сая л ухаарч өөдгүй экс нь амьдрлых нь том мөрөөдөл боломжийг үгүй хийснийг ухаарчээ. Ингээд цагдаагийн газарт хандаж цахим гэмт хэрэг хийснийг нь тогтоолгож улмаар шүүхэд ханджээ. 24 настай хөгжимчин залуу увайгүй бүсгүйн өөдгүй үйлдэлд үрэгдсэн хүсэл мөрөөдөл, хөгжимчний карьер, хүрч болох байсан амжилт түвшин зэргээ үнэлэн нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Онтарио мужийн шүүх саяхан энэ хэргийг хэлэлцсэн агаад шүүх хуралд Иегуда Гиладад өөрийн биеэр оролцож хорон санаат заль мэхнээс болж маш авьяаслаг залуу хөгжимчин уран бүтээлчийн ажлын гараагаараа хохирсоныг баталжээ. Шүүх экс найз бүсгүй Женнифер Лиг Эрикийн хөгжимчний карьерийг нь балласны хохиролд 300 мянга, сэтгэл санааны нөхөн төлбөрд 50 мянган доллар төлөх шийдвэр гаргажээ.
НУУЦ.мн
