Нууц мэдээллийн уурхай

А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ допингийн комиссоор бөхчүүдийг шантаажлахаа зогсооно уу ...

Нийтэлсэн: 2018-06-18 09:28:35

УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ МҮБХ-ныхон өнгөрсөн баасан гаригт эв зүйгээ олохоор уулзалдаж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон ч УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай мэдээлж, тухайн өдөр болсон хурлын бичлэгийг үзүүллээ.

Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаар маргаан бүхий талууд эвлэрлийн гэрээ байгуулж, маргаан, талцлаа зогсоохоор болсон байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ талаас тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат нар оролцжээ.

Дархан аварга Х.Баянмөнх зүгээс уулзалтын эхэнд маргаан, талцлаа эцэслэж, эвлэрлийн гэрээ байгуулж, ард түмнээ хүндэтгэж, наадмаа сайхан хийж, талуудаас төлөөлөгчөө гаргаж комиссоо байгуулж, дүрмээ шинэчилж, баяр наадмын дараа Их Эеэ хуралдуулаад тэргүүнээ дахин сонгоод МҮБХ-гоо хамтдаа удирдаад, хөгжүүлээд явъя гэдэг санал гаргажээ. Уг саналыг Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн зэрэг хуралд оролцсон бүх хүмүүс 100 хувь дэмжиж, дээрх асуудлуудыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэд танилцуулчихаад гэрээгээ өглөө нь 8.00 цагт байгуулъя гээд  22.00 цагт уулзалт дуусчээ.

Энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаяр “Х.Баянмөнх аваргадаа баярлалаа.  Таны саналууд ёстой зөв саналууд байна. Монголын бүх бөхчүүд таны саналыг дэмжинэ. Манай асуудалд ерөнхийлөгч хүртэл санаа зовж байгаа Монголчууд Үндэсний бөхөө хэрхэн дээдэлдэгийг харуулж байна” гэжээ.
Ингээд маргааш өглөө нь буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Б.Бат-Эрдэнийн талаас эвлэрэх боломжгүй. Асуудлыг танилцуулсан, эвлэрэх боломжгүй байна гэж хэлж байна гэсэн хариу өгснөөр МҮБХ-ны маргаан үргэлжлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат “Эндээс юу харагдаж байна гэхээр аварга, арслан, заанууд эвлэлдэн нэгдэх чин хүсэл сонирхолтой байгаа ч Б.Бат-Эрдэнэ аварга татгалзсан хариу өгөөд байгаа юм. Хэвлэлийн хурал, тайлбар, мэдээлэл хийхдээ бид эвлэлдэн нэгдэх гэсэн боловч Х.Баянмөнх аварга нарын зүгээс татгалзаад байна болиоч ээ гэж байгаа боловч үнэн хэрэгтээ өөрөө эвлэрүүлэхгүй тушаа хийж байна. Тиймээс Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж та яагаад эвлэлдэн нэгдэхгүй байгаа юм бэ. Одоо энэ хагарал бутрал маргаанаа зогсоогооч ээ гэж хүсмээр байна.

Бөхөд хайртай монгол түмэн, Үндэсний их баяр наадмаар сайхан барилдаан үзэх гэсэн ард түмнээ хүндлээч ээ. Төрөө хүндлээч ээ гэж хүсч байна. Та бол аварга хүн. Бөхчүүдэд, бөх сонирхогч ард түмэнд Үндэсний их баяр наадам маш чухал. Тиймээс та өөрийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, бөхөд хайртай ард түмнээ хүндэлж, бидний саналыг хүлээн авч эвлэрээч ээ гэж хүсмээр байна. Бидний хэрүүл маргаанаас илүү монгол түмэн сайхан баярлах ёстой. Телевизийн өмнө сайхан зүйл ярьчихаад ар хударгаар бөхчүүдийг талцуулж, муудалцуулж, Увс, Халхаар нь хуваа, энэ талцлаас ашиг хонжоо олж, Допингийн комисс гэдэг байгууллагаараа бөхчүүдийг шантаажилж, рекетлэж, ид барилдаж яваа залуусаа дарж авах зэвсэг болгож, эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсооно уу. Бөхөд хайртай ард түмнээ хүндлээд ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хэдий та ингэж талцуулж байгаа ч Монгол бөхчүүд эвлэлдэн нэгдэх сайн цаг удахгүй ирж л таараа” гэсэн юм.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /66.181.179.212/ 2018-06-19 19:44:58

    Сүхбатаа чамайг хүүхнүүдээр л занималддагийг чинь олон түмэн мэднэ.Чи нэг үе барилдаж явсан чинь үнэн байх.Одоо бол хушуугаа цавиндаа шургуулаад чимээгүйхэн байсан чинь дээр Одоо чамайг тоох нохойч байхгүй болсон шүү

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших