ШХАБ-д элсэхгүй гэсэн М.Энхболд ҮАБЗ-ийн “нөгөө хоёрынхоо” дургүйг ХҮРГЭЖЭЭ
.jpg)
Номхон тэмээ ноолоход амар гэгчээр УИХ-ын дарга М.Энхболд ахиад л “бай” болжээ. Түүнийг “Панда” гэж хочлох нь буй. Энэ нь гадаад төрхөөс нь гадна тайван амгалан талдаа, хариу үйлдэл удаантайг нь давхар хэлсэн хэрэг. Гэхдээ энэ удаагийн явдал нь намын дотоод зөрчлөөс илүүтэйгээр ШХАБ гэдэг хэрүүлийн алимнаас болжээ. Эхлээд ороход буруудах явдалгүй гэж ярьж байсан УИХ-ын дарга өдгөө элсэхийн эсрэг байр суурьтай болсон гэнэ. Энэ нь ҮАБЗ-д ордог нөгөө хоёр өндөрлөгт таалагдсангүй. Ингээд олон ч удаа У.Хүрэлсүхийн “цагаан хоолой” болж ирсэн Л.Оюун-Эрдэнээр “гал нээлгэжээ”. Намын залуу ч хэл гэснийг хэлээд л тавьчихлаа. ШХАБ-д элсэхийн тулд төрийн гурван өндөрлөгөөс бүрддэг ҮАБЗ нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүний тулд сондгойрсон нэгнээ зайлуулах нь зайлшгүй тул УИХ-ын дарга өөр дээрээ гал дууджээ. Гайхалтай нь ирээдүйд Монголыг урд хөршийн атганд оруулах энэ байгууллагад элсэхийг хамгийн их монгол бусаараа дуудуулдаг улстөрч эсэргүүцэж байгаа юм. Харин цэвэр цус болон эр зоригоороо алдартай нөгөө хоёр нь элсэхийг ил далд дэмжиж сууна.
NUUTS.mn
