Нууц мэдээллийн уурхай

Хүүкийн “АСЕМ” асуй ...

Нийтэлсэн: 2018-06-18 01:24:28


Ядарсан Монголын улайсан төсөв улсаа бус нэр хүндээ боддог дарга нарын олж ирсэн нүсэр хурал арга хэмжээнд шавхагдаад дуусаж байна. Ц.Элбэгдоржийн олж ирсэн АСЕМ-аар аймшигтай их идэж уусан шуугианы цочролоос гараагүй байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шадар сайд байхдаа авсан Азийн орнуудын гамшгийн асуудал хариуцсан сайд нарын ээлжит хурал ирэх 7-р сард болохоор ЗГХЭГ, Шадар сайдын алба, БХЯ, ОБЕГ бэлтгэл ажилдаа аль хэдийн сэмхэн оржээ. Бүр МУЗН, дэлхийн УЗН-ийн суурин төлөөлөгчийн газар ч татагдан орсон байна.  Хоёр жил тутамд боддог энэ хуралд доод тал нь 60 гаруй орон, олон улсын байгууллагийн төлөөлөгчид оролцдог гэхээр Монголдоо АСЕМ-ийн дараа орох нүсэр арга хэмжээ болох нь ... Аймшигтай ууж идсэн АСЕМ-ийн дараа олон улсын хурал чуулган орж ирэх дарга нарын зүрх зориг үхсэн байх гэж бодсон ч манай- цөстөй” ЕС шадар байхдаа аваад л ирсэн гэнэ. Бүр шадар сайдын хэмжээний “ивээл” дор явагдах байсан нь дээшээ шат ахиж Ерөнхий сайдын түвшинд очжээ. 60 гаруй орны сайд дарга нарыг хүлээж авах гэж байгаа нь багш эмч нарын цалинг нэмэх мөнгө байхгүй гэж шалтагладаг У.Хүрэлсүхийн тайлбартай тэнгэр газар шиг зөрж байна. Өнөө маргаашийн “хоолны мөнгөтэй” л байгаа одоогий төсөвд ахиад нэг том гадаад арга хэмжээ ямар хэрэгтэй юм бол ... У.Хүрэлсүх шадар сайд байхдаа өвс сайн тараадаг байсан. Өнгөрсөн жилийн ойн түймрээр “алга болж” оронд нь Б.Бат-Эрдэнэ хэсгээр ажлын хэсгийг ахлуулж байсан удаатай. Дараа нь ингээд гараад ирсэн.

Олон удаа гамшгийн асуудал хариуцсан ч гал унтраадаг нэг ч шинэ орчин үеийн техник нэмэгдээгүй. Харин ч шадар сайд байхад нь түүний эрх мэдлийн хүрээний байгууллагуудад нэг ч удаа аудит ороогүй гэдэг. АСЕМ-ийг хийсний дараа Ц.Элбэгдоржийн амлаад байсан шиг Монголын нэр хүнд өсөөгүй, гадаад хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Харин зохион байгуулагчдийх нь халаас язартлаа түнтийж тийш нь Диломат-95 цогцолбор, тусгайлан барьсан хаус, зам хөшөө, автобусны мөнгө тэр чигээрээ яваад орчихсон. Энэ явдал ахиад давтагдахгүй гэсэн ямар ч баталгаа алга байгаа нь “шилэн” Цогоо, Д.Жигжиднямаа нарын актлагдсан 1000 вагоны хэрэг харуулсан. Хурал хийснээр Монголын гамшигтай тэмцэх чадвар дээшлэхгүй. Үүний оронд хурал хийх мөнгөөрөө гал унтраадаг ганц ч гэсэн нисдэг тэрэг авбал илүү хэрэгтэй байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Zochin /103.26.194.205/ 2018-06-26 01:56:24

    Ali***agch s***badai narig hardaa helsen vgendee hvrehgvi ha baina nogoo opshor tatah orgvi bolgoh

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших