Явган хүний зам дээр өглөө бүр “МИНА” булдаг хотын хотын зөвлөлийн “хүндэт” гишүүнийг илрүүлжээ
Нийтэлсэн: 2018-06-17 13:05:17
News.com.au-д мэдээлснээр Австралийн Брисбаден хотын Логан РД гэдэг хүн ам ихтэй хотхоны явган хүний зам дээр өглөө бүр “мина” булаастай байсаар уджээ. Үл мэдэгдэх заваан этгээд үүр цайхаас өмнө энэ бусармаг үйлдлээ хийж байсан тул цөөнгүй хүн “мина”-д өртөж хохирчээ. Эгдүүцэж зэвүүцсэн иргэд цагдаад гомдол гаргасан ч хууль сахиулагчид хөдлөөгүй тул өөрсдөө зам бузарлагчийг илрүүлэхээр шийдсэн байна. Ингээд “мина” булдаг газрын ойролцоо хөдөлгөөн мэдэрдэг хэт улаан туяаны камер суулгажээ. Камерт бичигдсэн дүрсний цагаар бузарлагчийн огиудас хүрэм үйлдлээ хийдэг хугацааг ойролцоогоор тогтоосны дараа камер, гэрэл зургийн аппаратаар зэвсэглэсэн сайн дурыхан таван өглөө отжээ. Харин зургаадах өдрийн өглөө энэ зургийг авч чадсан байна.
Хотын явган хүний замыг өглөө бүр бохирлож байсан этгээд нь хотын дэд бүтцийн хөгжлийн зөвлөлийн хүндэт гишүүн, хотдоо том орох “Aveo Group” компаний топ менежерийн нэг болох 64 настай Эндрю Дуглас Макинтош/Andrew Douglas Macintosh/ байсан нь бүр ч гайхал төрүүлжээ. Хотын зөвлөлийг хүндэт гишүүн нь Логан РД хотхоноос км хүрэхгүй зайд амьдардаг агаад өглөө эрт гүйхдээ замдаа явган хүний зам дээр нь “хүндэрдэг” заншилтай байжээ. Баригдсанаа мэдсэн хотын зөвлөлийн гишүүн шууд зугтаасан ч хотхоны иргэд зургийг нь цахимаар цацаж шуугиан дэгдээжээ.
Олон нийтийн ёс журмыг зөрчсөний төлөө хотын зөвлөлийн гишүүнийг 378 доллароор торгожээ. Мөн иргэдийн шахалтаар зөвлөлийн гишүүний албан тушаалаасаа огцорчээ. Топ менежерийнхээ заваан үйлдлээс болж эвгүй байдалд орсон “Aveo Group” албан тушаалаас нь халсан гэнэ.
НУУЦ.мн