Талбай дээр "морь харсан" ажилтанг ажлаас нь халжээ
Нийтэлсэн: 2018-06-17 00:49:05
.jpg)
2018.06.13-ны өдөр нэгэн "жентелмен" хотын төвд ил задгай "морь харж" байгаад иргэний папарацид өртсөн юм. Түүний энэ зохисгүй үйлдэл сошлоор тарж, нийтийн шүүмжлэлийг хүлээсэн билээ. Тэгвэл эл "дүүрсэн толгой" Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч байж.
.jpg)
НӨХГ-ын Ёс зүйн хороо ажилтныхаа буруутай үйлдлийг хэлэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд үндэслэн тус газрын даргын 2018.06.15-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Д.Нэмэхбаярыг төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан гэж үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргалаа.
НУУЦ.мн
