Нууц мэдээллийн уурхай

100 жилийн хорих ялтай эр ЦААЗЛУУЛАХЫН тулд камерийн хоригдлоо багалзуурдаж хөнөөжээ

Нийтэлсэн: 2018-06-13 02:50:01

Америкийн цахимд цаазлуулахын тулд нэг камерт хоригдож байсан хоригдлоо багалзуурдаж хөнөөсөн Жэймс Робертсон гэдэг ялтны тухай шуугиж байна. Өдгөө 54 настай тэрээр дөнгөж 17-той байхдаа шоронд орсон. Флорида мужийн залуу хөвгүүн хар тамхинд донтож мөнгө олохыг тулд дэлгүүр дээрэмджээ.

Баригдах үедээ зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэргээр ял нь нэмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэсэн ч энэ 10 жилийн хугацаанд тэрээр шоронд жинхэнэ эвдэрсэн байна. Шоронгийн дотоод журмыг байнга зөрчиж зодоон үймээн дэгдээж камерийн хоригдлуудаа дэглэдэг болжээ.  Эдгээр хэргээр ял нэмүүлсээр үндсэн ялны 10 жил нь дууссан ч шоронгоос суллагдсангүй. Сүүлдээ улам даамжирсаар бусад хоригдлуудаа зодож хүнд гэмтээсэн бүр нэгийг нь хутгалсан хэрэг зэрэгтээ нийтдээ 100 жилийн хорих  ял авчээ. Жэймсийг нийтийн камерт хорих нь аюултай болсон тул ганц хүний камерт суулгажээ. Энэ үеэс л тэрээр цаазын ялыг мөрөөдөх болсон байна.


-Шоронд хүн хүн биш болдог. Харгалзагчид чамайг өт хорхойноос дор үзэж алхам тутамд чинь басамжилан доромжилж гутаадаг. Ингээд л араатан шиг камертаа ганцаараа өдөр сарыг ганихарч өнгөрөөнө. Энэ нь дэндүү хүнлэг бус хэрэг. Сүүлдээ би тэсэхээ байгаад нэгэнт энэ шоронгоос амьд гарахгүй хойно хэн нэгнийг алж бушуухан дээд хэмжээ авахаар шийдсэн-
Хэсэг хугацаа өнгөрсөний дараа мөрөөдөл нь биеэлж түүнийг ганц хүний камераас шилжүүлсэн байна. Жэймс хүчингийн хэргээр шийтгэгдсэн хоригдлуудтай хамт суух болжээ. Ингээд тэдгээрээс бага насны хүүхэд хүчиндсэн Фрэнк Харт гэдэг хоригдлыг сонгож алахаар шийджээ.  Таатай боломж гаргангуут толгойд нь сунгаж томсгосон оймсоо углан бүтээж алах гэсэн ч болсонгүйд шууд багалзуурдан хөнөөжээ.

Гэсэн ч цахилгаан сандалд суух эсвэл хортой тариагаар тариулах гэсэн хүсэл нь бүтсэнгүй. Төрөөс гаргаж өгсөн өмгөөлөгч нь Жэймсийг хохирогчийн бузар үйлдлийг жигшин зэвүүцэхдээ сэтгэл санаа нь цочрон давчдаж хөнөөсөн хэмээн хамгаалсаар дээд хэмжээнээс сугалах дөхсөн гэнэ. Тухайн үед эргээд ганц хүний камерт хоригдож байсан Жэймс үүнийг мэдээд бушуухан өмгөөлөгчөөсөө татгалзжээ. Ингээд зориуд санаатай алсан хэмээн мэдүүлсээр иржээ. Камерийн хоригдлоо багалзуурдаж хөнөөсөн хэргийн шүүх ажиллагаа гурван жил сунжирсаны эцэст Жэймсд хүсэн хүлээгээд байсан цаазын ялыг нь энэ оны эхээр өгчээ. Гэсэн ч ахиад л саатал гарчээ.


-Намайг цахилгаан сандалд суулгах эсвэл хортой тариагаар тарих нь хамаагүй, яаж ч хөнөөсөн болно. Хамгийн гол хурдан л хийх хэрэгтэй. Миний хувьд бүх зүйл дууссан. Гэтэл манай мужид дээд хэмжээ авсан ялтнууд олон агаад би жагсаалтын хамгийн сүүлд бичигдэж байгаа гэнэ. Ээлжээ ирэхийг хүлээтэл ахиад 1-2 жил болох нь ... Энэ нь миний хувьд тэсвэрлэшгүй зүйл юм-
Шоронгийн удирдлага ч Жэймсийн ээлж иртэл доод тал нь нэг жил болно хэмээн мэдэгджээ. Өдгөө тэрээр дээд хэмжээ авсан ялтнуудын ганц хүний камертаа үзэн яддаг ганцаардал ганихарлын дунд өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших