Нууц мэдээллийн уурхай

Д.Жигжиднямаа нарыг яллагдагчаар татахаар болж прокурорт ханджээ

Нийтэлсэн: 2018-06-13 01:27:34

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа нартай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй хэргээр түүнийг хоёр дахь удаагаа яллагдагчаар татах хүсэлт хүргүүлэх болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Транс маш сервис” ХХК-тай УБТЗ-ын хамтран ажиллах гэрээний луйвар,  дүү Д.Жүгдэрнямтайгаа хамтар Хонг-Конгод бүртгэлтэй оффшор компаниар дамжуулан 7,5 сая долларын гүйлгээ хийж, мөнгө угаасан байж болзошгүй хоёр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах хүсэлт өнгөрсөн сард хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газар буцаасан байна. Тэгэхдээ “Транс маш сервис” ХХК холбоотой хэргийг албан тушаалын хэрэг гэж АТГ-т шилжүүлж. Харин одоо мөнгө угаасан хэргийн материал дээр зарим нэг тодруулга хүссэн баримт материалыг нь тодорхой болгож дахин яллагдагчаар татах хүсэлттэй хүргүүлж байгаа болололтойг эх сурвалж мэдээллэв.

АТГ-аас түүнийг зам засварын машин, 1000 актлагдсан вагон, тос гэх мэт олонд шуугуулж байгаа асуудлаар яллаггдагчаар татах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газар буцаасан тухай АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдэгдэж байсан билээ. Ингээд өнгөрсөн 2 сарын хугацаанд Д.Жигжиднямаа нарыг яллагдагчаар татах хүсэлтийг өөр өөр хэргээр  АТГ-аас нэг, Цагдаагаас 2 дахь удаа хүргүүлээд байгаа аж.

Хуулийн өмнө иргэнд тэгш эрхтэй гэх үндсэн зарчим хэрэгжүүлэгчийн нэг Нийслэлийн прокурорын газар Хонг-Конгоос 7,5 сая ам.доллар оруулж ирсэн Д.Жигжиднямаа нарыг яллагдагчаар татахгүй ахиад буцаах вий дээ... Дамрамд дуулгахад зам засварын машин оруулж ирсэн оффшор бүс дэх "LordWest Tread" LPC  компани нь татан буугдсан байна. Зөвхөн замы замсвар, чигчээсний машин авах гэж 2017 оны 2 дугаар сард байгуулагдсан тус компани нь 2017 оны 5 дугаар сарын 16-нд татан буугдсан байна.
 

Эх сурвалж : ULSTURCH.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших