Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудалд Ц.Гарамжавын "ХАТАН ЗҮРХ" уярч зөөлөрсөнгүй

Энэ хэд хоног эргэж буцсан Д.Гантулга, энэ үйлдэл дээр нь оноо авах гэсэн эмэгтэй гишүүдийн тоглолтоор дүүрэн өнгөрлөө. Н.Оюундарь нарын гишүүд бандаашны хэрэгт холбогдсон залууг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасаныг эмэгтэй гишүүдийн идэвхитэй тэмцлийн ялалт хэмээн зарлаад баахан шүүмжлүүлсэн. Үнэндээ тэдний ялалт ч биш агаад ялалтыг өөртөө наах гэсэн тоглолт нь л олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Дэмжиж байгаа гишүүдийн дунд эмэгтэйчүүд дундаа ахмадад орох Ц.Гарамжав алга. Бүлгийн хуралдаан дээр дүү Гантулгаа авч үлдэх санал гаргасан гэсэн. Харин одоо үйл явдал шуудармагц усанд хаясан чулуу шиг алга болжээ. Д.Гантулгыг бүрэн эрхийг түдгэлүүлэхээс татгалзсан УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавиулахаар Ерөнхийлөгчидөд санл хүргүүлсэн эмэгтэй гишүүдийн дунд нэр нь алга. Энэ нь анхнаасаа үлдээхийн төлөө байсных нь нэг баталгаа юм. Ийнхүү эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал яригдахад сугарч үлддэг нэг эмэгтэй гишүүнтэй болжээ. Тэрээр зөвхөн "Монполимет" компанийх нь нэр гарах үед л чуулганы танхимд өндөр дуугаар хашгирч ярьдаг. Компанийх нь өр зээлийн асуудлыг хөндсөн О.Баасанхүүг зад загнаж байсан удаатай. Ц.Гарамжав нэгэнтээ УИх-д олон жил суусан гишүүд юу хийсэн юм бэ хэмээн чанга дуугарч байсан. Харин гишүүн болоод хоёрхон жил болж байгаа ч зөвхөн өөрт нь, өөрийх нь компанид холбоотой асуудалд л оролцоод бусад үед нь таг алга болдог архаг гишүүдийн муухай занг муугүй сурчээ. Эмэгтэй, эх хүн атал эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал яригдаж байхад зүрх сэтгэл нь нугарч уярдаггүй "хатан зүрхтэн" аж.
НУУЦ.мн
