Ким Жон Уны гүйдэг бие хамгаалагчид тусгай “6-Р ХЭЛТЭС”-д харьяалагддаг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапурт болсон түүхэн уулзалтын үеэр та бид их удирдагчийн гүйдэг хамгаалагчдыг ахин харлаа. Америкийн Солонгос судлалын институтын судлаач Майкл Мэдден Хойд Солонгосын төрийн хамгаалалтын тухай сонирхолтой нийтлэл бичсэнийг ВВС-д нийтэлжээ. Залуу удирдагч хамгаалалтын гурван бүстэй гэнэ. Өдгөө од болоод байгаа лимузин дагаж гүйдэг хамгаалагчид нь БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороонд шууд захирагддаг тусгай 6-р хэлтсийн ажилтнууд юм.
.jpg)
Энэ хэлтсийг албан ёсоор Адьютант нарын ерөнхий газар гэж нэрлэдэг. 6-р хэлтсийнхэн л их удирдагчийн хамгийн ойрын бие хамгаалагчид болсон. Тэднийг армиас тусгайлан сонгож авдаг. Үндсэн шаардлагуудын заримаас дурдахад их удирдагчтай ижил өндөртөйгөөс гадна хараа сайтай байх ёстой. Ким Жон Ун өөрөөсөө нуруулаг хүнд дургүй гэнэ. Биеийн ерөнхий хөгжил сайтай, зөв хэлбэртэй царай биетэй, бие хамгаалах зэвсэг эзэмших чадвар нь дээд зэргийх байхыг шаарддаг. Үүний гол шалгуурын нэг нь мэргэн буудах чадвар юм.
.jpg)
Сонгож авсан нэр дэвшигчдийг улсын аюулаас хамгаалах албаныхан нэгбүрчилэн тусгайлан шалгадаг. Хүн бүр 2-3 үеийн намтраа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэхдээ шалгарагсад нь голдуу нам төрийн дээд хүрээнийхний хүүхдүүд, хамаатан садан байх нь олонтоо гардаг. Сонгогдогсодыг 6-р хэлтсийн тусгай хөтөлбөрөөр тусгайлан бэлтгэдэг. Бэлтгэлд бие хамгаалагчийн эзэмших ёстой ур чадвар эрдэмийг маш эрчимтэй шахуу хөтөлбөрөөр заадаг гэнэ. Биеийн хүчний болон сэтгэлзүйн тусгай сургалтыг дүүргэх учиртай. 6-р хэлтсийнхэн их удирдагчийн хамгаалалтын нэгдүгээр бүс нь болж зөвхөн амь насыг нь хамгаалдаг. Лимузин дагаж гүйж байгаа хамгаалагчдын тэргүүн эгнээд хэлтсийн дарга нь явдаг.
.jpg)
Тус хэлтсийнхэн их удирдагчийн дэргэд галт зэвсэгтэй явах эрхтэй цорын ганц хүмүүс юм. Гэхдээ залуу удирдагч нь 1-р бүсийн хамгаалалтаа ихээхэн даруухан болгожээ. Өвөө болон эцгийх нь үед их сүртэй нүсэр байсан энэ хэлтсийн “аймаар” төрхийг бараг арилгасан гэнэ. Одоо тэд дэлхийн жишгээр хослол өмсөж зангиа зүүдэг болсон. 6-р хэлтэс нь 200-300 ажилтантайгаас тал нь бие хамгаалагчид агаад үлдсэн жолооч, техникийн албаныхан. Ажиллах хугацаа нь 5-10 жил байдаг. Хамгаалалтын 2-3 дугаар бүсийг Хамгаалалтын албаны ерөнхий газар хариуцдаг. 6-р хэлтсийнхэн их удирдагчийн амь насыг хариуцдаг бол 2-3 дугаар бүсийхэн явах зам талбай, ажиллах байрлах обьектын аюулгүй байдлыг хангадаг. Мөн их удирдагчийн ажиллах хэвийн нөхцлийг бүх талаар нь бүрдүүлэх нь энэ газрын гол үүргийн нэг юм. Энэ газрынхан нь үндсэндээ 6-р хэлтсийн албаны хугацаагаа дүүргэсэн ажилтнуудаас бүрддэг аж.
.jpg)
Ерөнхий газрын ажилтнуудын үүрэг маш тодорхой нарийн хувиарлагдсан байдаг. Их удирдагчийн ашиглах холбооны шугмыг нэг алба хариуцдаг бол компьютерийн аюулгүй ажиллагааг хангадаг тусгай бүлэг бий. Их удирдагчийн татах тамхи, уух архийг мөн нэг алба бүрэн хариуцдаг гэнэ. Хоол нь маш нарийн хяналттай дамжлагийг дамждаг өгөөд өгөхөөс нь өмнө амсах үүрэгтэй тусгай ажилтан ч байдаг. Их удирдагчийн эрүүл мэндийг хариуцсан том хэлтэс ажилладаг. Ким Жон Ун нийт гурван онгоцтой Сингапурт ирсэн агаад үүнээс хоёрыг нь хамгаалалтын албаныхан дүүргэсэн байна.
НУУЦ.мн

Энэ хамгаалагчид нь өрөвдөлтэй юм.Гэхдээ улс орноо дэлхийд хүчирхэгээр таниулж гадны орныхонд доль цохиж гүйгээгүй Ким дүү мундаг юмаа.Манай эрх баригчид энэ зоримог зангаас нь үлгэрлэж Монголоор нэг тархаад эзэн суугаа баагий нарыг хөөгөөд өгөөч