Нууц мэдээллийн уурхай

Ховдын хулхи бөө хувилгаан дээдсийн чинь шүтээн бурхан хэмээн боодолтой АККУМЛЯТОР өгөөд бултжээ

Нийтэлсэн: 2018-06-11 06:44:54

Ийм санаанд оромгүй явдал Ховд аймагт гарчээ. Тус аймгийн Мөст сумын иргэн Ч.Б нь хувилгааны удмын хүн агаад хувилгааныхаа эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэлийг эрж сурж явсан гэнэ. Энэ үед Бөхчулуун гэх хүн залгаж хувилгаан өвөг дээдсийх нь шүтэж байсан бурхан шүтээнийг Алтай сумын Арал гэх газраас олоод аймгийн төвд авчирсан болохыг хэлжээ. Ингээд өгсөн дугаар луу нь залгахад бөө Ням... нь удмых нь бурхан шүтээн задрах гэж байгаа тул яаралтай ирж уулз гэжээ. Бөөгийн хэлсэний дагуу аймгийн төв оржээ. Хэлсэн газарт нь очиход бөө онгодоо буулгачихсан байсан агаад маргааш ир гээд явуулжээ. Маргааш нь очиход хувилгаан дээдсийх нь шүтэж байсан бурхан гэх дээлэнд ороосон зүйл өгсөн байна.  Өвөг дээдсийнхээ шүтээнийг олж авсан иргэн ихэд баярлаж бөөг аван бурханаа залахаар Мөст суманд гэртээ иржээ. Ирээд хоймортоо залсан гэнэ. Боодолтой зүйлийг задлах гэхэд “танайх өртэй байна, өрөө төлсөний дараа задал” хэмээн хоригложээ. Ингээд хэн ч боодолтой “бурхан”-д хүрсэнгүй. Энэ зуур тэд бөөд жинхэнэ үйлчилсэн байна.  Дээдсийх нь шүтээнийг олж өгсөнд талархаж цувуулсаар нийтдээ 960 мянган төгрөг өгчээ. Бөөгийн ээж дүү хоёрт тус бүр нь 40 мянган төгрөгөөр гар цайлгажээ. Бөөгийн дүүг аймагт хүргэж аймгийн төвөөс эмээ ээж хоёрыг авчирсан болон бөөгийн унааны зардлын бензинд 150, дизель түлшинд 400 мянган төгрөг зарцуулагдсан. Бөөгийн идээ зоог л гэхэд сая гаруй төгрөг болж 175 мянган төгрөгний зулын тос авчээ. Заларч ирсэн бөө гэрт нь байхдаа үдэш орой машиныг нь унан давхиж байгаад эвдээд бараг 800 мянган төгрөгний хохирол учруулчээ. Мөн бөөгийн хүнээс зээлсэн 350 мянган төгрөгийг төлөх зэргээр өөрийн хэмжээндээ л овоо “тансаглуулсан” гэнэ. Энэ зуурт бөө нь өдөрт 3-4 удаа бөөлж хэд хэдэн айлд засал хийгээд амжжээ. Ирээд бараг сар болсон ч бурханыг задлахыг ерөөсөө зөвшөөрөхгүй л байжээ. Удалгүй бөө Улаанбаатар ороод ирнэ хэмээн 35 мянган төгрөг аваад явсан ч алга болжээ. Сүүлдээ бүр холбоо тасарсан тул бурханыг задлахаас өөр аргагүйд хүрч хаширлан хэсгийн төлөөлөгчөө байлцуулан нээсэн байна. “Бурхан”-г ороосон цэнхэр өнгийн дээлийг задлахад дотроос нь цагаан өнгийн гялгар ууттай мотоциклын аккумлятор, цэрэг ногоон цүнх, хөгжирчихсөн үхрийн аргал, ууттай 500 гр хөх тариа, аман хуур, хоёр ширхэг хос оймс гарч иржээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 6
  1. zaluu /103.229.123.107/ 2018-06-12 05:48:40

    Yo yo eleg xushloo..elegiig mini tolj ogoorei.. xa xa

  2. muugii /150.129.142.35/ 2018-06-12 21:42:26

    naadakh chine khovdiin *** munuu

  3. Иргэн /208.54.80.162/ 2018-06-13 12:12:15

    Бөө гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс ингэж л тоглоод байгаа юм даа. Тэгээд итгээд мөргөөд байх юм

  4. erguu /49.0.191.250/ 2018-06-15 23:56:27

    yanaa huni itgeliig ingej baih gj barij ooriinho argaar shuuh heregtei erguu m*** ve

  5. зочин /66.181.179.212/ 2018-06-17 15:52:01

    Энэ балиар амьтаныг заавал олж***ганы амт үзүүлэх бүр хатуу шийтгэх хэрэгтэй

  6. Ахмад настан /66.181.180.89/ 2018-06-21 02:28:38

    Бөө нарын нэр гутаасан луйварчид их болжээ өөрөө л хийсэн үйлдээ ороогдно доо хөх тэнгэр зүгээр байхгүй л байх даа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших