Худалдаж авсан байшингийнх нь мансарднаас гарсан 45 МЯНГАН долларыг хуучин эздэд нь буцааж өгчээ
Нийтэлсэн: 2018-06-09 11:08:28
Америкийн Юта мужийн Солт-Лейк-Сити хотын эхнэр нөхөр Жош болон Тара Феррин нар эзэн нь нас барсан байшинг зуучлагчаар дамжуулан худалдаж авчээ. Нүүж орсоноос хойш ердөө хэдхэн цагийн дараа их цэвэрлэгээний үеэр мансарднаас жижиг дэвсгэртээр дүүргэсэн таван гялгар уут мөнгө олжээ.
Тоолж үзэхэд нийтдээ 45 мянган доллар байсан гэнэ.
Олсон мөнгөө байшингийнхаа засварт хэрэглэхийн оронд талийгаач эзнийх нь хүүхдүүдэд буцааж өгсөн байна.
Эхнэ нөхөр хоёрын үзэж байгаагаар байрны эзэн өөртөө бус харин хүүхдүүддээ зориулан мөнгө хурааж байснаа өгч амжилгүй нас барсан аж.
NUUTS.mn