Нууц мэдээллийн уурхай

Д.Гантулгыг үлдээхийн төлөө саналаа өгсөн "БАНДААШНЫ" 29 гишүүн хэн бэ

Нийтэлсэн: 2018-06-09 02:19:37

Ахуй төр маань бандааш боовны хэрэг хэлэлцээд дууслаа. Тэдэнд энэ асуудал ямар чухал байсан нь дараа дараагийн хуулийн төслийг шууд хаяж байгаагаас харагдсан. Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн дараа  Боловсролын багц гурван хуулийн төслийг хэлэлцэх байсан ч орхиж гарав. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор гишүүд нууц санал хураалт явуулсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжээгүй байна. Нууц санал хураалтад нийт 57 гишүүн оролцож түүнээс дэмжинэ гэж 28 буюу 49,1 хувь нь санал өгсөн бол 29 буюу 50,9 хувь нь дэмжээгүй санал өгсөн байна. Ийнхүү Д.Гантулга өөрөө өөрийнхөө төлөө санал өгсөн нь ил болов. Улсын Ерөнхий прокурор улаан махны хэрэгт холбогдсон гишүүдийг хорино гээгүй, харин шалгана хэмээн санал оруулсан. Харин Монголын парламент хүчирхийллийн хэрэгт холбогдогсодйг хамгаалж үлджээ. Бид дарга нарынхаа энэ увайгүй үйлдэлд дэндүү дасжээ. Бусад оронд бол өдгөө төв талбайд нь эсэргүүцлийн жагсаал болж байх байсан. Дээдэс бидний сул доройг мэдээд ийнхүү тохуурхаж байна. Гэхдээ тэд өнөөдөр биднийг басамжилж байгаа ч 2020 онд бидний өмнө өвдөг сөгдөх цаг ирнэ. МАН улаан махны хэрэгт холбогдсон гишүүнээ хамгаалж үлдсэнээр ирэх сонгуулийн ялагдлын ээлжит нэгэн нүхээ малтсан. Д.Гантулга ч өөрийнхөө төлөө санал өгсөнөөр улстарийн карьертаа нэгмөсөн цэг тавилаа. УИХ олон нийтийн эсэргүүцлээс айхдаа ил санал хураалт явуулсангүй. Тэд нэрээ илчлэхээс ч айсан, намын даргын нутгийн дүүг ч явуулахаас ч айсан. Бандаашны төлөө саналаа өгсөн 29 та хэд хэн бэ ..?

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших