Анхны болзоондоо 100$-ын “ШАВАРТ “ унаж үлдсэн бүсгүйд кафенийхан 150$-ын ваучер бэлэглэжээ
Нийтэлсэн: 2018-06-08 12:32:22
ДэйлиМэйл-д Австралийн Сидней хотын “Milky Lane” гэдэг гамбургер-кафений эзэн, Молли гэдэг үзэсгэлэнт найз бүсгүйтэй Христиан Авантын цахим хуудсандаа оруулсан постын тухай нийтлэл гарчээ. Түүний кафе нь ийм гоё гамбургерээр үйлчилдэг нэлээд өндөр үнэтэй газар гэнэ.
Тус кафед анх удаа болзож байгаа бүсгүй залуу хоёр үйлчлүүлжээ. Залуу нь захиалга өгсөөр тооцоо нь 100 долларт хүрсэн гэнэ.
Тооцоо хийх үед тэрээр бүсгүйдээ болон зөөгчид АТМ ороод ирнэ гэж хэлээд гараад явжээ. Гэтэл эргэж ирсэнгүй агаад удалгүй зугтаасан гэдэг нь тодорхой болсон байна. Сандарсан бүсгүй утас руу нь залгасан ч унтраасан агаад цахим хуудсандаа хүртэл блок хийж амжсан байжээ. Ийнхүү анхны болзоондоо сэтгэл хөөрлөөр дүүрэн ирсэн бүсгүй 100 долларын төлбөр дээр “шаварт унан” хоцорчээ. Кафений эзэн бүсгүй залуу хоёрыг анх орж ирсэн үеэс нь л эхлэн ажигласан гэнэ.
-Хөөрхий бүсгүй ямар өрөвдмөөр байдалтай байсан гээч, Үнэхээр ичиж зовж гүйцсэн царайтай байсан даа-
Ингээд тэрээр бүсгүйг аврахын тулд өөрийн зүгээс хийж болох бүхнийг хийхээр шийджээ. Юуны урьд тооцооны мөнгө авахгүй гэдгийг хэлжээ. Кафенийхан бүсгүйг байдгаараа л тайвшруулж сэтгэлийг нь засаж дараагийн удаад кафед нь жинхэнэ эр хүнтэй болзохыг хүсэж 150 долларын үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг өгчээ.
-Бид чадах зүйлээ л хийсэн. Харин тооцоон дээр хаяад зугтаасан залуу жинхэнэ адгийн амьтан-
Мөн кафены эзний зөвлөсний дагуу тухайн үед ажлаасаа буусан эмэгтэй зөөгч нь бүсгүйг дагуулан өөр газарт орж коктейлээр дайлж сэтгэл санааг нь сэргээсэн гэнэ.
NUUTS.mn