С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж хилийн хориг тавихаар боллоо
Нийтэлсэн: 2018-06-08 11:39:00
.jpg)
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал прокурорын хүсэлтийг хангаж, Ч.Сайханбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолоо. Ингэснээр түүнд хилийн хориг тавьж гадуур байцаахаар болж байна. С.Баярын таслан сэргийлэх арга хэмжээг мөн л өөрчилж, хязгаарлалт тогтоож гадуур байцаах шийдвэрийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргалаа.
NUUTS.mn
