Нууц мэдээллийн уурхай

Толгойгоо тас чавчуулсан могой үхэхээсээ ӨМНӨ чавчсан хүнийхээ гарыг хатгажээ

Нийтэлсэн: 2018-06-08 08:45:08

Техас мужийн Мило Сатклифф гэдэг эр эхнэр Женнигийн хамт цэцэрлэгийнхээ хог ургамлыг түүж байхад өвсөн дундаас  1,2 м урт хоржигнуурт могой гэнэт гарч иржээ. 

Айсан эхнэр нь чанга хашгиран зугтаасан бол нөхөр нь шалмаг хөдлөн хүрзээрээ толгойг нь тас цавчжээ. Тэр дороо тас үсэрсэн могойн толгойг авч алган дээрээ тавьсан нь маш  том алдаа болжээ.

Толгойгоо тас чавчуулсан ч гол нь тасраагүй байсан могой өөрийг нь хөнөөсөн хүний гарыг хазаад л үхжээ. Хэдхэн минутын дараа хор үйлчилж Милогийн бүх бие чичрэн нүд нь харанхуйлж ухаан алдан унажээ.

Эхнэр нь аврах алба дуудсанд нисдэг тэргээр ирж нөхрийг нь авч явсан байна. Эмнэлэгт хүргэх замд бие нь минут тутамд улам муудаж байжээ. Эмч нар могойн  хорны ерөндөгийг 26 тунгаар тарьсан ч амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан тул эцэст нь эхнэрийг нь оруулж байдлыг мэдээлжээ. Гайхалтай нь нөхрийх нь бие аажмаар дээрдсэн гэнэ. Удалгүй ухаан орж эмнэлэгт хэдэн өдөр хэвтээд гарчээ.

Гэхдээ могойн хорноос болж бөөрний үйл ажиллагаанд нь өөрчлөлт орсон тул ойрын хэдэн сар эмчийн хяналтанд байхаар болжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших