Нууц мэдээллийн уурхай

Хэнтийн Бор-Өндөрт “Жин Тай Хэ” компаний хятад захирал монгол хүнийг ЗОДЖЭЭ

Нийтэлсэн: 2018-06-08 00:36:55

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хятадын хөрөнгө оруулалттай “Жин Тай Хэ” ХХК-ийн захирал Л.Ж нь монгол хүнийг зоджээ. Уулын байжуулах үйлдвэрийн ажилчид нь ирсэн машинд дайгдан төв ордог байжээ. Энэ зангаар хохирогч нь үйлдвэрт ажилчдаа буулгаад буцах гэж байсан хятад захирлын машинд сууснаас болж хэрэг дэгджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... төв рүү орох гээд харуулын гадна хаалган дээр цэнхэр хөх өнгийн Пикап шиг машин ирж зогсоод дотроос нь 2-3 хүн буугаад үйлдвэр лүү орсон. Тэгэхээр нь би ороод хойд суудалд суусан... жолооч нь хятад хүн байсан. Төв рүү ороод буучихъя гэж дохио зангаа ашиглаж хэлэхэд хятад жолооч юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй шулганаад байсан. Машин хөдөлж төв рүү явсан. 40-р байрны хажууд ирэхэд нь буух гэтэл зогсолгүй явсаар шүүхийн үүдэнд ирж зогсоод бууж утсаар ярьсан. Буух газар зогсоогүйд нь уурлаж далных нь хооронд алгадсанд хятад эргэж хараад миний баруун талын хөлний гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн... Төд удалгүй хул шар өнгөтэй приус урдуур 20 маркийн машин ирсэн. Машин дотроос миний мэдэх “Жин Тай Хэ” компаний  монгол талын захирал Б болон дөрвөн хятад  бууж ирээд хашгиралдаад дайрах үед гэнэт араас цохиж би ухаан алдаж унасан...  Би уг машины жолоочийг хятад хүн гэж мэдээгүй, уурхайчид бид ажил тарах үед машин тэргэнд дайгдчихдаг болохоор л машинд суучихсан...” гэжээ. Монгол хүнийг зодсон хятад захирал нь тариачин мэргэжилтэй бага боловсролтой гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших