Нууц мэдээллийн уурхай

Эргүүлийн цагдаа-жолоочид 150 төгрөгийн хахууль өгсөн “CROWN” баарны эзэнг тэнсжээ

Нийтэлсэн: 2018-06-07 23:57:30

Өмнө нь хахууль өгөгсөд хэргээ сайн дураараа илчилсэн гэх мэт шалтгаанаар Өршөөлийн хуульд хамрагддаг байсан бол өдгөө ял хүлээдэг болоод байна.  3,4-р хорооллын эцсийн “Crown” баарны эзэн Э.З нь Баянгол дүүргийн цагдаагийн ...-р хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч М.П-д 150 мянган төгрөгний хахууль өгсөн хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Энэ баар нь өглөөний 04 цаг хүртэл ажилладаг агаад баарны эзэн нь П.З-д түрээслүүлсэн гэх ч хэрэг гардаг өдөр өөрөө ажиллаж байжээ. Тухайн өдрийн өглөөний 04 цагт баараа хаагаад ажилчдынхаа цалинг тавьчихаад тарах гэж байхад эргүүлийн цагдаа-жолооч орж иржээ. Тэрээр гурав хоногийн өмнө гарч байсан заалны зохион байгуулагчийг асуусан нь баар түрээслэгч Золбаярыг хэлсэн бололтой. Ингээд баарны эзэнг дагуулан гарч эргүүлийн машиндаа суугаад  3, 4-р хорооллын цагдаагийн кабон дээр ирж дотогшоо орохгүйгээр үүдний довжоон дээр халз ярилцжээ. Цагдаа-жолооч “танай нөгөө ээлжин дээр насанд хүрээгүй хоёр хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил гарсан, Зөрчлийн хуулиар багадаа 500 мянган төгрөгний торгуультай, торгуульна гэвэл өглөөний 06 цагийн рапортод орууллаа” гэжээ. Баарны эзэнг түрээслэгчээсээ асуух гэхэд “500 мянгаа дундаа хийн 250 мянгыг өгөөд сал” гэжээ. Хариуд нь ажилчдын цалингаа тавиад мөнгө муутай байгаагаа хэлэхэд “яваад 10 минутын дотор 150 мянган төгрөг аваад ир” гэсэн байна. Гэхдээ кабон луу орох хэрэггүй гэж анхааруулжээ. Баарны эзэн орлогоосоо хэлсэн мөнгийг нь аваад ачирч өгөхөд цагдаа-жолооч ахиж уулзах хэрэггүйг сануулаад явуулжээ. Эргүүлийн цагдаа-жолооч түрээслэгч ажилладаг өдөр бааранд шалгалт хийсэн нь үнэн байжээ. Хөгжим унтраалгаад баарны голоор явж үзэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бие бялдар, царай зүсээрээ насанд хүрээгүй байж болзошгүй таван үйлчлүүлэгч гарч иржээ. Тэднийг кабон дээр авчиран шалгахад 18 настай хоёр хүүхэд, 17 настай нэг хүүхэд, 19-20 настай хоёр залуу байжээ. Гэсэн ч дараа дараагийн дуудлагандаа дарагдаад нөгөө хэдийг “мартаад” явуулсан гэнэ. Мөн баарныхан ч цагдаа нар үйлчлүүлэгчдийг нь авч явсан ч эргэж орж ирээгүй тул мөн тоолгүй орхижээ. Харин цагдаа-жолооч болсон явдлыг мартаагүй тул гурав хоногийн дараа дахин ирсэнээр энэ хэрэг үйлдэгджээ. Шүүхээс экс цагдаа-жолоочийг 10 сая төгрөгөөр торгосон байна.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших