Ноён уулаа "Сентерра Гоулд"-аас аварч чадлаа
Нийтэлсэн: 2018-06-07 22:33:38
.jpg)
Ноён уулын хувь заяа Канадын Уул уурхайн компани болох Сентерра Гоулд Монголиа ХХК-ийн эзэмшилд шилжээд байсан билээ. 2015 оноос эхлэн нутгийн иргэд болон Ноён уулаа аврая хөдөлгөөн, “Босоо Хөх Монгол” ТББ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, мөн гадны уул уурхайн компанийн хооронд өрнөсөн тэмцлийн холбогдох шүүх хурал 37 удаа хойшилж, шүүх засаглалын түүхэнд бичигдэх үйл явц болж байв. 2018 оны 6-р сарын 7-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр "Сентерра Гоулд" ХХК-ийн эзэмшсэн дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа.
НУУЦ.мн
