“Эрдэнэт”-ийн удирдлагуудыг шөнөөр нисдэг тэргээр авчирч Төрийн ордонд нууцаар хуралджээ
Нийтэлсэн: 2018-06-07 22:07:14
.jpg)
"Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн гишүүн М. Мөнхбаатар хэвлэлийнхэнд хандаж :
-Өчигдөр /2018.06.06/ шөнө Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг Төрийн ордонд шөнө хуралдуулсан. Энэ хуралд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан дэд захирлуудыг нисдэг тэргээр шөнө авчирч оролцуулсан. Өнөөдөр ч энэ хурал үргэлжилж, нэр бүхий хүмүүсийг дэд захирал, хангамжийн захирлаар томилж байна гэсэн ноцтой мэдээлэл хүргэсэн байна.
Энэ бүхэнтэй холбоотойгоор “Монголын зэс корпораци” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан байгаа аж. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг нисдэг тэргээр авчран шөнөөр, Төрийн ордонд нууцаар хуралдуулсан бол үнэхээр ноцтой асуудал хэлэлцсэн байх магадлалтай. Шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ хууль бус гэсэн шийдвэр гарсан байгаа нөхцөлд ийн бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь ч мөн ноцтой асуудал дагуулах бололтой.
НУУЦ.мн
