А.Гансүх, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Нийтэлсэн: 2018-06-06 14:19:22
.jpg)
Төмөр замын гэх тодотголтой хэрэгт анх Зам, тээврийн сайд асан, өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд П.Бат-Эрдэнэ нь хил давж явсан учраас олон улсад эрэн сурвалжилж, улмаар энэ хүмүүст холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлсэн хэвээрээ байна.
Үүнээс “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг төмөр замын хөрөнгөөс завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ.
НУУЦ.мн

ийм л нийгэмд амьдарч байна даа