Нууц мэдээллийн уурхай

Ослоос болж гэрлэсэнээ таг МАРТСАН эмэгтэйтэй нөхөр нь ахин гэрлэжээ

Нийтэлсэн: 2018-06-06 12:52:02

Fox News –д мэдээлснээр хоёрдахь удаагаа гэрлээд 12 жил болж байсан 55 настай эмэгтэй Анжела Сартин-Хартунг 2013 онд Нью-Йорк хотод зам хөндлөн гарч яваад цагдаагийн машинд мөргүүлсэн. Ослын улмаас ялангуяа тархи нь хүнд бэртэж гавлын яс нь цуурч нүүрний яснууд нь хугарч бяцарсан. Мөн хараа сонсголоо түр алдсан гэнэ. Олон сар комд байсан тэрээр ухаан орсоны дараа өмнөх амьдралаа бараг таг мартжээ. Сэргэсний дараа өөрийгөө 1988 онд байгаа гэж бодож байжээ.  Эхний нөхрөө хэрхэн нас барсаныг, хүүхдүүдээ ганцаараа өсгөсөнөө болон 2011 онд Жефф гэдэг эртэй гэрлэсэнээ ч санахгүй байсан аж.


-Ослын улмаас миний ой санамж бүрэн арчигдсан гэхэд болно. Өмнөх жилүүдэд юу болсоныг санахын тулд их хүч чармайлт шаардагдсан. Гэртээ ирэхэд ханаар дүүрэн шахуу Жефф гэдэг эрэгтэйн зураг өлгөгдсөн байсан. Хамт байх хугацаанд маш сайн хүн гэдгийг нь мэдэрсэн-
Анжела Нью-Йорк хотын балетийн сургуульд сурдаг охиноо эргэхээр Оклахомагаас ирээд осолд орсон. Өдгөө охиныхоо бага байх үеийг нь л санадаг гэнэ.

Ослоос хойшхи таван жилд эхнэр нь өөртэй нь гэрлээд 12 жил болсон гэдгийг огт санахгүй байсан тул Жэфф арга буюу ахин гэрлэх санал тавьжээ. Хамтын амьдрлын таван жилд түүнд дахин дурласан Анжела гэрлэх саналыг нь дуртайяа хүлээн авсан. Ингээд ахимаг хос саяхан ахин хуримласан байна.

Цагдаагийн машин Анжелаг гарцаар гарч байхад нь мөргөсөн тул Нью-Йорк хотын цагдаагийн газар шүүхийн шийдвэрийн дагуу хоёр сая долларын нөхөн төлбөр өгчээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших