Нууц мэдээллийн уурхай

"Монгол-Турк" сургуулийн 40 гаруй сурагчид хоолонд ХОРДЖЭЭ

Нийтэлсэн: 2018-06-05 04:26:56

Энэ сарын 1-нд Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан. Нийт 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон гэх дүгнэлт гарчээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнөөс гарсан гэх “shingelii flexneri” нян болон бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа бөгөөд нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймгийн засаг даргын тамгын газрын шуурхай хуралдаанаар хариуцлага алдсан сургуулийн тогооч нарыг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

Хэрэг явдлыг тодруулбал, анх зургадугаар сарын 1-ний 14:00 цагийн үед 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь 23 болон нэмэгдэж, 2-нд 13, 3-нд есөн хүүхэд нэмж хэвтсэн бөгөөд нийт 40 хүн эмчлүүлжээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж эхэлсэн. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, анхаарал татахуйц, суулгалт ихтэй нэг том хүн, 12 хүүхэд байгаа тухай мэдээллэсэн юм. Тавдугаар сарын 30, 31-нд 6-12 дугаар ангийн дээрх сурагчид сургууль дээрээ үдийн хоолоо идсэн байна. Үдийн хоолонд өндөгтэй кембаб, пирошки, тарвас, гуляш, будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат өгчээ. Хоол идсэний дараа хүүхдүүдийн гэдэс базалж, гүйлгэх, улмаар 38.5-40 хэм хүртэл өндөр халуурч, цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрсэн аж.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр “Эхний байдлаар 150 гаруй хүүхэд үдийн хоолоо идсэн юм билээ. Тэрнээс 50 гаруй хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор  аймгийн эмнэлэгт долоон хүүхэд, ХӨСҮТ-д гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нийт 58 хүнээс шулуун гэдэсний арчдасаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 21 хүнээс гэдэсний цусан суулга бактери гарсан. Идсэн хоол унд нь бохирдсон байсан байх. Хүүхдүүд тарвас, кембаб, пирошки гурваас хордлого авсан байх магадлал өндөртөй байгаа юм. Одоогоор тандалт судалгаа хийж, ХӨСҮТ-ээс мэргэжлийн баг тэнд ажиллаж байгаа” гэжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших