Х.Тэмүжин: Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын өнгөн дээр Монгол улс ЗАРАГДАХ тавилантай байжээ ...
ШХАБ-д элсэхийг улстөрийн болон нийтийн түвшинд маш их эсэргүүцэж байна. Хамгийн бухимдсан хурц байр суурийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Тэрээр “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” хэмээн жиргэсэн байна.
.png)
Түүний энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ханджээ. Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумяабазар ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газар ч ийм байр суурьтай гэх тайлбар өгсөн байв. Харин ажиглагчид “ШХАБ-ын гишүүнээр элсвэл хоёр хөршөөсөө эдийн засаг болоод бусад зүйлээр хараат байдал руугаа аажмаар гулсана. Гуравдагч хөршүүд рүү чиглэсэн гадаад бодлого бүдгэрэн замхарч, дэлхийн улс гүрнүүдээс тусгаарлагдах эрсдэлтэй” гэж үзэж байна.
НУУЦ.мн
