Эмэгтэй захирлынхаа уудаг усыг ШҮЛСЭЭРЭЭ “хандалж” байсан офис менежер баригджээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-06-04 09:34:20
LadBible –д мэдээлснээр энэхүү Энэтхэгийн Утрар-Прадеш мужийн Алигарх хотын нэгэн хуулийн фирмийн ажилтны хийсэн зүйлийг хийхийг битүүхэн хүсдэг энэтхэгчүүд маш олон байдаг гэнэ. Нэгэн хуулийн фирмийн офис менежер эр захирал эмэгтэйдээ дотроо маш дургүй тул өшөө авах бас чадах боломж бүрийг алдадгүй байжээ. Захирал нь түүгээр уух цэвэр усаа зөөлгөдөг байсан агаад ус нь нэг л өөр амттай болсоныг анзаарч цайны өрөөнд нууц камер суулгасан байна. Ингээд ус авирахыг тушаасанд менежер нь уриалгахан аргагүй цайны өрөө рүү явжээ. Өрөөнд ороод ийш тийш хулмагнан харсанаа захирлынхаа аягыг авч том гэгчийн шүлсээр “мялааж” байна.
Дараа нь дээрээс нь савтай уснаас хийж байна.
Усаа хийсний дараа ахин томхон шүлсээр “хандлаад” захиралдаа өгөхөөр авч явжээ.
Өшөө хорсолдоо баригдсан менежер хартай захирлыгаа нууц камер суулгасны мэдээгүй байжээ. Энэ явдлын дараа түүнийг шууд халж шүүхэд өгчээ. Энэтхэгт энэ мэтээр дарга захирлаасаа хариугаа авах нь их гэнэ. Өмнө нь даргадаа жорлонгийн усаар цай чанаж өгдөг байсан ажилтаны хэрэг мөн л шуугиан тарьж байсан.
НУУЦ.мн