Нууц мэдээллийн уурхай

Хайрттайгаа уулзахын тулд халаасандаа 75-хан доллартой гарч дугуйгаар 10 МЯНГАН км зам туулжээ

Нийтэлсэн: 2018-05-29 02:26:36

Nationalgeographic-д 40 жилийн өмнө эхэлсэн швед бясалгагч бүсгүй, энэтхэг зураач хоёрын хайрын тухай нийтлэл гарчээ. . Прадьюмна Кумар Маханандия (Pradyumna Kumar Mahanandia) нь Энэтхэгийн нийгмийн зиндаа болох кастын хамгийн доод зэрэглэлд хамаарагдах гэр бүлд 1949 онд мэдэлжээ.  Хүүгийн хувь тавиланг үзсэн тосгоны зурхайч алс холын орноос ирсэн, ойг эзэгнэгч, үхрийн ордны бүсгүйтэй гэрлэнэ гэсэн гэнэ. Хүү үзмэрчийн хэлсэнд бат итгэжээ.
-Би үзмэрчийн хэлсэнд үнэмшиж миний хувь тавиланг бурхад урьдчилан зурсан гэдэгт итгэсэн-
Насанд хүрсэн хойноо тосгоноосоо явж хотод гудамжны зураач болжээ. Өдөржин гудамжинд сууж хүмүүсийн хөрөг зурж жаал мөнгө олдог.

1975 оны 12-р сарын 17-нд үзмэрчийн зөгнөн хэлсэн зүйл тохиолдсон байна. Кумарт цэнхэр нүдтэй, шаргал үстэй европ бүсгүй дөхөн ирж хөргийг нь зурж өгөхийг гуйжээ. Шведээс ирсэн бүсгүйг Шарлотта фон Шедвин (Charlotte Von Schedvin) гэдэг.


-Гадаад бүсгүй хөргөө зуруулахаар миний өмнө суухад би жигүүр урган нисэх мэт сэтгэгдэл төрсөн. Түүний гүн цэнхэр нүд намайг рентгений дуран мэт л ширтэж байсан-
Сэтгэл нь хөөрч догдолсон залуу бүсгүйн хөргийг зурж чадахгүйгээ мэдээд маргааш ахин ирэхийг гуйжээ.


-Тэр гурван өдөр дараалан ирж би хөргийг нь гурвантаа зурсан. Тэгээд хувь тавилан надад заяаж өгсөн эмэгтэй гэдгийг ухаарсан-
Танилцаж ярилцах үед холын Шведээс ирсэн бүсгүй нь үхрийн ордых агаад эцэг эх нь ой модтой том эдлэн эзэмшдэг байжээ.


-Би түүнд чи миний эхнэр болно, бид хамтдаа энэ хорвоог туулахаар заяагдаж төрсөн гэсэн-
Дөнгөж 19-хөн настай бүсгүй үүнд цочирдож гайхсан ч зураач залууд татагдаж хамтдаа гурван долоо хоногийг өнгөрөөжээ. Дараа нутаг буцсан байна. Харин Кумар хувь тавилангийн одоо алдахыг хүссэнгүй. Хагас жил тарчилж зовсоны эцэст зоригтой шийдвэр гарган алс холын Швед явж заяагдсан бүсгүй дээрээ очихоор шийджээ. Өөрт байгаа бүхнээ зараад дугуй худалдан авсанд цаана нь ердөө 75 доллар л үлджээ. Ингээд зориг шулуудан замдаа гарахад түүнийг Швед хүрэх 10 мянган км-ын зам угтаж байсан. Залуу эр нутгаасаа гарч дугуйгаа жийсээр Афганистанаар дайран Иранд хүрчээ. Тэндээсээ Турк орж улмаар Европд дугуйтайгаа орсон.  Аялалаа цааш нь үргэлжлүүлэн хөгшин тивийг хөндлөн туулж Шведэд хүрэхэд нийтдээ 9656 км явсан байжээ.
-Замд тохиолдсон хамгийн том бэрхшээл бол үе үе төрж байсан эргэлзээ тээнэгэлзээ л байсан. Бусад нь бэрхшээл биш байсан-
Асар хол замыг дугуйгаар аймшиггүйгээр туулж өөр дээр нь ирсэн энэтхэг эрийг Шарлотта хүлээн авч тэд гэрлэжээ. 

Кумар аз жаргалынхаа нууцыг ийн хэлжээ.


-Бидний хайрд нэг л нууц бий. Тэр нь ямар ч нууц байхгүй гэсэн үг. Хайр сэтгэлд биеийн хүчнээс гадна сэтгэлийн тэнхээ маш их чухал.  Хэрвээ чи хүнд дурлавал өөрийгөө гэсэн аминч үзэл, хувиа хичээсэн зангаа бүрмөсөн хаях хэрэгтэй. Тэр цагт чи хайрынхаа төлөө юуг ч хийж чадна.
Кумар Шарлотта хоёр хүүхэдтэй болжээ.

Мөн аз жаргалтай хамтын амьдралынхаа 40-дэх жилийг угтаж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших