Нууц мэдээллийн уурхай

Хятадад хулгайн хэргээр шалгагдаж байсан эр “ГААЛЬТАЙ” машины хонины хонхорт нуугдаж орж иржээ

Нийтэлсэн: 2018-05-29 00:39:19

Урт цагаан худалдааны төвд түлхүүр олшруулах, гутал, цаг засварын ажлыг хийдэг байсан А.Н нь 2017 оны 7 дугаар сарын сүүлээр Замын-Үүд боомтоор гарч БНХАУ-ын Эрээн, Хөх хот Бээжин, Чиндао гэдэг хотоор явж “хөрөнгө оруулалт” хайсан гэнэ. Түүнийг Хөх хотод байхад нь Монголоос О.Г гэдэг найз нь ирж хоюулаа болжээ. Тэд хамтдаа “бизнесийн судалгаа” хийж нэлээд явсан агаад Шандунь мжийн Вэй хот очсон өдрөө үдээс хойш нь “Zara” брэндийн дэлгүүрээс найман мянган юаны хувцас хулгайлжээ. Орой нь зочид буудалдаа олзоо үзэн хэвтэж байхад нь хятад цагдаа нар орж ирэн баривчивчилжээ. Тэд нийтдээ 12 хоног хоригдоод дараа нь гадуур байцаагдахаар суллагдсан. Дэлгүүр алдсан хувцсаа бүрэн бүтэн олж асан тул сүртэй гомдол гаргаагүй аж. Хоёр монгол гадуур байцаагдаж байхдаа гадагшаа явж болохгүй гэсэн хоригийг нь зөрчин Хөх хот руу зугтжээ. Гэсэн ч тэнд очоод хоорондоо муудалцан А.Н нь Эрээнээс  саарал өнгийн хятад жийпэнд нуугдан хил амжилттай даван орж чаджээ. Үүнийг нь ВиЧат-аар холбоо барихдаа мэдсэн О.Ц нь “туршлагыг” нь хэрэгжүүлэхээр шийдэн Эрээний зогсоол дээр очиж “УАЗ-31512” маркын машины жолооч Н.Г-тэй уулзжээ. Тэрээр Эрээнд удсан, өнчин өссөн гэх мэтээр “зовлон” тоочсоор ачааны голд нь нуугдан хил давахаар тохиролцжээ. Жолооч гурван мянган юань төлж дээр нь гурван мянган юаны бараа ачихыг тулгасанд зөвшөөрчээ. Гэсэн ч Замын-Үүдээр орж ирээд л баригдсан байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших