Нууц мэдээллийн уурхай

Ховд аймгийнхан гайхшрууллаа

Нийтэлсэн: 2018-05-28 23:35:07

Энэ сарын 23-нд 19 00 цагт “ХӨӨРХӨН ЖИНЖИЙМАА” тоглолт СТӨ-нд болж оны шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур-2017” наадмын Гран-при шагналт хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар тоглолтоо ийнхүү нэрийджээ. Тоглолт хөгжмийн зохиолчийн “Цөөд баян алтай” дуугаар эхэлж удаах ноймор нь Ардын Жүжигчин В.Зангад гуай “Буянт гол”-оо дуулж нутгийн хөгжмийн зохиолч дүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлснээр “Сар анх мандсан нутаг” баримтат киноны 15 минутын симфони, сүэтийг дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестор эгшиглүүллээ. 

Үүнээс цааш тоглолтын зарим бүтээлүүд бараг 60 хувь нь симфони оркестортой тоглогдсон явдал нь хөгжмийн зохиолчийн бүтээлийн чанар чансааг илтгэж байгаагаас гадна нутгийн зон олны дэмжлэг туслалцаа байсан нь дамжиггүй юм.  Ингэж бодохоор ч байв.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар “Эгиймаа” дууныхаа 3 дугаар бадгийг дуулаад үзэгчдэд хандаж хэлсэн үгэндээ “Уг тоглолтыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн “Ховд аймгийн нутгийн зөвлөл”, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, “Нутгийн зөвлөлийн байгууллага”, нутгийн төрийн түшээддээ баярлалаа” гэж хэлхэд нь үнэхээр цагаан атаархал төрж байсан шүү. Үзэгчид соёлын төв өргөөний заалыг битүү дүүргэж, нижигнэтэл алга ташиж байлаа.


Ховд аймгийнхан үнэхээр гайхшрууллаа. Соёлын төв өргөөнд 02:30 минут үргэлжилсэн уг тоглолт тарсны дараа хүн бүр амандаа “Нутгийн байгууллага, төрийн түшээд нь яасан мундаг юм вэ? Ингэж л дэмжиж байж урлагийн хүмүүс нь хөглөгдөж цааш цаашдаа их юм хийнэ дээ” гэж байлаа.

Ховд аймгийнхан үнэхээр гайхшрууллаа

 

ЭХ сурвалж Тайм.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших