Нууц мэдээллийн уурхай

Үс сахал хирэндээ баригдсан гудамжны НАЙРАГЧИЙГ блоггер бүсгүй гэнэт анзаарч ...

Нийтэлсэн: 2018-05-28 11:59:53

35 жил гудамжинд амьдарч сахал үс, хирэндээ баригдсан ч яруу найрагтаа үнэнч үлдсэн жинхэнэ найрагч Бразилийн Сан-Паулу хотоос тодорчээ. Өдгөө 80 настай Раймундо Арруда Собрино нь олон жилийн өмнө хүсэл мөрөөдлөөр дүүрэн яруу найргийн онгодоор хөглөгдсөөр энэ том хотод иржээ. Тэрээр улсынхаа төдийгүй дэлхийд нэрд гарсан зохиолч болохыг мөрөөдөж байсан. Эхлээд цэцэрлэгчнээр ажилд орж өдөр нь ажлаа хийгээд үдэш нь зохиолоо бичдэг байв. Гэтэл улс орныг нь хөмрөх шахсан ээлжит улстөрийн үймээн, эдийн засгийн уналтаас болж байдаг бүхнээсээ салжээ. Ажил орон байрнаа алдаж гудамжинд гарахад яруу найрагчийн зүрх, гар хоёр нь л үлдсэн гэнэ. Ингээд дөрвөн арван жилийн турш гудамжинд хоног төрүүлж явсан ч шүлэг зохиолоо бичсээр байжээ.

Гуйлга гуйж аар шаахар ажил хийж олсон мөнгөөрөө хамгийн түрүүнд бал дэвтэр худалдан авдаг. Нартай бороотой, салхитай  өдрүүдэд ч гудамжинд, модны сүүдэрт бас траншейд  бичсээр л байжээ.

Ийнхүү энэ олон жилд энэ хүнд нөхцөл олон зуун шүлэг, тууж роман бичсэн байна. Бүтээлээ бичсэн олон арван дэвтрээ задрах шахсан цаасан хайрцагт хадгалдаг. 

Гудамжны найрагчийн “гэрээс” холгүйхэн Шалла гэдэг блоггер бүсгүй амьдардаг байжээ. Тэрээр өдөр бүр шахуу дэл хирэндээ баригдсан ноорхой гуйлгачингийн хажуугаар өнгөрөхдөө заримдаа хэдэн зоос өгдөг байсан гэнэ. Гэхдээ гуйлгачин эр ямагт юм бичиж байдаг нь анхаарлыг нь татжээ. Нэгэн удаа бичиж байгаа зүйлийг сонирхоход дөнгөж дуусгаад байсан шүлгээ уншуулахаар сарвайжээ.

Блоггер бүсгүй шүлгийг нь уншаад шууд биширсэн агаад хүн аймаар ноорхой эрийг бичсэн гэдэгт арай ядан итгэсэн гэнэ. Тэр дор нь зургийг нь аваад өөрийн блогдоо оруулсанд хүмүүсийг татаж эхэлсэн байна.

Үүний дараа тусгай пэйж нээж гудамжны найрагчийн бүтээлийг оруулах болсон нь хурдан нэрд гарчээ. Зохиол бүтээлийг нь уншигчдын тоо гэрлийн хурдаар өссөн байна. Урьд нь хэн ч тоодоггүй, хүмүүс зугтаадаг байсан найрагчийг бүр зорьж ирэн мөнгө, хоол өгөх болжээ.

Ийнхүү цахимын ачаар улам нэрд гарсан байна. Гэтэл гайхалтай явдал болж Раймундогийн дүү нь Шаллагийн блогоос ахынхаа зургийг хараад таньжээ.  Ах  нь 57 жилийн өмнө аугаа найрагч болохоор гэрээсээ явсанаас хойш холбоо бүрэн тасарсан гэнэ. Бүр ахыгаа үхсэн байх гэж бодож явжээ. Гэсэн ч аймшигтай төрхтэй ч амьд мэнд төдийгүй зохиол бүтээл нь алдаршиж эхэлж буй яруу найрагч болсон байв. Ингээд ирж ахыгаа авч гэртээ авчирчээ.

Дүүгийх нь гэр бүл найрагчийг баяртай хүлээж авсан байна. 

Тэд ахыгаа олон жилийн хур хир, үс сахлаас нь салгаж хүн дүрсэд нь оруулжээ.

Өдгөө Шалла Раймондогийн номыг гаргахаар хамтран ажиллаж байгаа гэнэ.

 Раймондо 80 нас хүрсэн ч 18-тай найрагч шиг онгод дүүрэн шүлэг бүтээлээ туурвидаг гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших