Нууц мэдээллийн уурхай

Рой Страйдер: Тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57,5 МЯНГАН еврогоо залилуулсан

Нийтэлсэн: 2018-05-28 05:57:20

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57,500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийлээ.

-Монгол Улсын иргэн Н.Байгалмаатай хамгийн анх хэзээ танилцаж байв?

-2011 онд Н.Байгалмаа гэх хүнтэй хамгийн анх гэр бүлийнхээ гишүүнээр дамжуулан Цэрэнгийн гэрт маш богино хугацаанд танилцаад өнгөрсөн. 2014 онд дахин уулзаж байсан. 2016 онд Н.Байгалмаагийн “Offroad Mongolia” компанийн бизнесийн үйл дэмжих зорилгоор ахин уулзсан.

-Н.Байгалмаа таныг яаж хохироосон юм бэ?

-2016 онд Монголд цаатан үндэстнийг судалж, баримтат кино хийх зорилгоор Эстони улсаас баг бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ багт Эстони улсад нэртэй эрдэм шинжилгээний ажилтан, телевизийн алдартай продюсер, дуучдыг багтаа урьж авчирсан. Энэ аяллын үйл ажиллагааг Н.Байгалмаагийн компани зохион байгуулсан. Аяллын явцад Н.Байгалмаа цаатан хүмүүс болон дархад хүмүүс болон бид нарт морьдоо өгсөн хөтчийн зарим төлбөрийг төлөөгүй байсан. Мөн цаатан хүмүүст өгөх ёстой байсан төлбөрийг маш бага хэмжээгээр өгсөн байна лээ. Н.Байгалмаагийн хийсэн ажил хуурамч, хууль бус гэдгийг би эхэндээ мэдээгүй байсан. Энэ бүхнийг мэдээд шүүх цагдаад хандах болсон. 



-Тэгэхээр Н.Байгалмаа таны мөнгийг залилаагүй. Харин та бүхний судалгааны ажилд зарцуулагдах байсан мөнгийг хувьдаа завшсан юм биш үү?

-Хамгийн анх аялалд явж байхад Н.Байгалмаа өөрийгөө нөхрөөсөө албан ёсоор салсан, өөрийгөө нөхөргүй гэж танилцуулж байсан. Аяллын явцад дотно харилцаа үүсгэх саналыг Н.Байгалмаа надад маш олон удаа тавьж байсан. Би тухай бүрт нь татгалзаж байсан. Яагаад гэвэл бусад хүмүүсээс Н.Байгалмааг нөхрөөсөө салаагүй гэдгийг сонсож байсан учраас дотно харилцаанд орохоос татгалзсан. Н.Байгалмаа манай багийнхан болон надад нөхөргүй гэдгээ удаа дараа хэлсэн. Би үүнд нь итгээд тэр бүсгүйтэй дотно харилцаанд орсон. Аяллын явцад Н.Байгалмаа “Байр авсан. Түүнийхээ өр зээлийг төлж чадахгүй санхүүгийн асуудалтай байгаа. Яагаад гэвэл Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Сэтгэл санаа тавгүй байна” гэдгээ хэлсэн.  Тэгээд Эстони улс руу очмоор байна гэдгээ хэлж визэнд орж манай улсад ирсэн. Энэ хугацаанд хамтран амьдрагч шиг нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Н.Байгалмаа бас л санхүүгийнхээ хүндрэлтэй асуудлыг байн, байн ярьж хэцүү байгаагаа хэлдэг байсан. Ингээд намайг туслахыг гуйсан. Би өөрийнхөө байр, хадгаламж болон эгчийнхээ байрыг банкны барьцаанд тавьж тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Энэ мөнгөөр Н.Байгалмаа байрныхаа бүх өр төлбөрийг төлсөн. Монголд ирээд Н.Байгалмааг нөхрөөсөө салаагүй цугтаа амьдарч байгааг мэдээд маш их гайхсан цочирдсон. Зан ааш нь өөрчлөгдөж “Би нөхөртэйгөө хамт амьдармаар байна. Бидэнд битгий саад бол, холбоогоо тасал” гэж удаа дараа хэлсэн. Н.Байгалмаа надаас авсан мөнгөө буцааж төлөх гэрээнд гарын үсгээ зурсан. Энэ гэрээнд гарын үсэг зурахад хоёр гэрч байсан. Н.Байгалмаа миний талаар буруу ташаа мэдээлэл цацаж гүтгэсэн. Хамт амьдарч байх хугацаандаа зоддог, хулгайлсан, хэд хэдэн удаа хүчиндсэн гэсэн аймшигтай мэдээлэл цацсан.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. Zochin /64.119.18.196/ 2018-05-28 21:19:21

    Ovoo muu*** bndaa

  2. Huga /71.202.179.200/ 2018-05-28 21:45:32

    Hohinee***ine

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших